Монголын спортайнмент салбарыг үндэслэгч Уранган групп болон Монголын анхны салбаргүй Необанк М банк нар хамтран спортайнмент салбарын хөгжлийг дэмжих зорилгоор нэршлийн гэрээ хийж M bank arena-г бий болгоод буй. Хамтын ажиллагааны хүрээнд М банк спортайнмент салбарын хөгжлөөр дамжуулан нийгмийн эрүүл мэндийг дэмжих зорилгоор ₮5 тэрбумын хөрөнгө оруулалтыг 5 жилийн хугацаанд хийж байгаа аж.
Дэлхий даяар спортын байгууламжууд томоохон санхүүгийн болон бизнесийн байгууллагуудтай хамтран нэршил өөрчлөх гэрээ байгуулж, урт хугацааны хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хийдэг нийтлэг жишиг бий. Монголд анх удаа хийгдсэн нэршлийн гэрээтэй ижил олон улсын жишээнүүдийг дурдъя:
Спортайнмент салбар нь хүний бие махбод, сэтгэл зүйн эрүүл
мэнд, нийгмийн оролцоог дэмждэгээрээ нийгмийн эрүүл мэндийг сайжруулах чухал
салбар болдог тул М банк болон Уранган группийн хамтын ажиллагаа нь салбарын хөгжлийг сайжруулах томоохон жишиг тогтоогоод
зогсохгүй, спорт, энтертайнментаар дамжуулан нийгэмд эерэг нөлөө үзүүлж, эдийн
засаг, бизнесийн салбарт шинэ боломжуудыг нээхэд туслах биз ээ.
Эх сурвалж: М банк
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.