• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 8 сарын 13, 2024
Зах зээл

Их сургуулиудын чансаа

yld
Б.Батчимэг
8 сарын 13, 2024
8 сарын 13, 2024

Наадмын дараа намар гэгчээр хичээл сургуулийн улирал хаяанд иржээ. Гэснээс манай их сургуулиудын сургалтын чанар чансаа хэр байна вэ? 

🥇 ТОП 5

Өнгөрсөн онд дээд боловсролын байгууллагуудын эрэмбийг тогтоох ажлыг хэрэгжүүлж сургалт, эрдэм шинжилгээ, гадаад харилцаа, орчин үйлчилгээ гэсэн үндсэн 4 шалгуур үзүүлэлтийн хүрээнд үнэлсэн ба Монгол Улсын Их Сургууль дунджаар 83.5%-тай тэргүүн байранд эрэмбэлэгджээ. Удаах байранд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль тус тус эрэмбэлэгдсэн аж.   

  • 🔝 Дэлхийн томчууд: Харин дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтыг харвал Монгол Улсын Их Сургууль 3,514-р байранд бичигдэж байна. Дэлхийн шилдгүүд болох Харвард, Стэнфорд, Массачусеттсийн Технологийн Хүрээлэн, Оксфорд, Кэмбриж зэрэг их сургуулиуд салбартаа тэргүүлсэн хэвээр.  

🤔 Тэд яагаад шилдэг вэ? 

Дэлхийн ТОП их сургуулиуд амьдрал дээр үндэслэгдсэн, хэрэгтэй мэдлэг, ур чадварыг олгох практик сургалтын хөтөлбөрөөрөө оюутнуудыг татдаг. Цаашилбал, заах арга барил, судалгаа шинжилгээ хийх орчин нөхцөл, оюутан, багш нартаа олгодог боломжууд гээд дурдвал цөөнгүй зүйлс бий. 

🇲🇳 Харин Монголд

Монголын дээд боловсролын сургалтын чанар хангалтгүй байгаад суурь боловсролын чанараас гадна санхүүжилт зэрэг олон асуудал нөлөөлдөг. Гэхдээ чанарыг сайжруулахад тодорхой хэмжээнд ахиц гарч буй. Тодруулбал, 

  • 🔢 Тооноос чанар чухал: Чанаргүй хэт олон сургууль байгаа нь дээд боловсролын чанарт сөрөг нөлөөтэй тул 2022 онд 13 их сургуулийн үйл ажиллагааг зогсоож, 8 сургуулийг бусад сургуулийн харьяанд шилжүүлэн нэгтгэх шийдвэр гаргасан. Түүнчлэн элсэлт авах босго оноог жил бүр нэмэгдүүлэхээр болоод буй.
  • 👩‍🎓 Гадаад оюутнуудыг татах: 2020 онд хийсэн судалгаагаар манай улсад 34 орны 959 оюутан суралцаж байгаа нь нийт суралцагчдын 1%-д хүрэхгүй үзүүлэлт аж. Тиймээс их сургуулиуд сургалтын хөтөлбөрөө олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, судалгаа шинжилгээ хийх орчин нөхцөлийг сайжруулах, боловсон хүчнээ чадавхжуулахыг эрмэлзэж байна. 

💰 Дээд боловсролын экспорт 

Цаашилбал, дээд боловсролын экспорт нь зарим улсын эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулж буй. Тухайлбал, Австрали гэхэд 2022-2023 оны хичээлийн жилд дээд боловсролын экспортоос $24.1 тэрбумын орлого олжээ.

Эцэст нь… Ямартай ч дээд боловсролын байгууллагууд олон улсын стандартыг хангах, судалгааны их сургуулийн орчинг бүрдүүлэх зэрэг олон бодлого, хөтөлбөр хэрэгжүүлж буйн үр дүнд чанар чансаа нь цагийн аясаар сайжрах биз ээ.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.