
Судалгаагаар CMO нарын ердөө 22% нь л бусад гүйцэтгэх түвшний удирдлагууд өөрсдийнх нь ажлыг ойлгодог гэв. CEO нь орлого нэмэгдүүлэх стратеги ярьж байтал TikTok бүүст ярихаас эхлээд зөрөлдөөн ч эхэлдэг дээ. 😅
CMO: Трэндээ л дагана даа…
Товчхондоо CEO нар компанийнхаа маркетингийн төлөвлөгөө, алсын хараа, зорилтыг ойлгодог гэж боддог ч CMO нар үүнтэй санал нийлдэггүй аж.
CMO байх хэрэг байна уу?
CEO нарын 90% нь компанийн стратеги хэрэглэгч төвтэй гэж итгэдэг бол CMO нарын 58% нь л үүнтэй санал нийлдэг аж. Харах өнцөг нь ийм зөрүүтэй байхаар санал зөрөлдөх нь аргагүй дээ.
Ихэнх удирдлагын хувьд маркетингийг зах зээлийн мэдрэмжтэй, гүйлгээ ухаантай хэн ч хийчих юм шиг харагдах ч хүн бүр марктер биш гэдгийг анхаарах хэрэгтэй юм шиг.
Эцэст нь… Хэрвээ танд маркетингийн хэлтсийнхэн тань юу хийгээд яваад байгаа нь ойлгомжгүй, хэрэггүй ч юм шиг санагддаг бол цаг гаргаад ярилцаад үзээрэй. Учир нь ийм асуудалтай компаниудад юу дутагдаад байна гээд харсан “Алив ярилцъя, юу болоод байна аа хө”😂 зэрэг хүн хоорондын энгийн ойлголцол л дутмаг байдаг аж. За тэгээд харах зүг нэг бол хандах чиг ч нэг дээ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.