
Санхүүгийн Инновац Текспринт уралдаан нь салбарын тодорхой асуудлыг шийдвэрлэхэд инновац, технологийг ашигласан ухаалаг, шийдлийг эрэлхийлэх зорилгоор санхүү, технологийн салбарын мэргэжилтнүүд болон тус салбарт сонирхолтой хэн бүхэнд нээлттэй зохион байгуулагддаг бүтээлч арга хэмжээ юм.
Сүүлийн жилүүдэд санхүүгийн зохицуулагч байгууллагууд тус уралдааныг санхүүгийн салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор зохион байгуулж эхэлсэн бөгөөд Санхүүгийн Зохицуулах Хороо энэ жил анх удаагаа Монгол Улсад зохион байгуулах гэж байна.
Текспринтийн оролцогчид ухаалаг, тогтвортой, хүртээмжтэй санхүүгийн салбарыг хөгжүүлэхэд технологийн дэвшил, инновацыг ашиглахад чиглэх бөгөөд уралдаанд дараах үндсэн сэдвүүдийн хүрээнд инновац шийдлүүдийг хөгжүүлэн оролцох юм.
Тус уралдаанд багаар оролцох бөгөөд баг бүр 3-5 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр дээр дурдсан сэдвийн хүрээнд шийдэл, санаагаа боловсруулах юм. Багийн гишүүд нь програм хөгжүүлэгч, график дизайнер, бизнес хөгжүүлэгч, судлаач, дата аналист, байгаль орчин, технологийн салбарын мэргэжилтэн, оюутнууд, сонирхогчид байж болох бөгөөд уралдаанд оролцоход нас, туршлага харгалзахгүй.
Уралдааны бүртгэл 11 сарын 21-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.