Хуучирсан мэдээ/ 2 сарын 1, 2023

Хүүхдэд зориулагдсан контентууд хамгийн эрэлттэй байна

SavingSpot-с YouTube дээрх сувгуудын олсон орлогыг нь улс улсаар нь гаргажээ. Тэгвэл CoComelon зэрэг хүүхдэд зориулагдсан контентууд YouTube дээр хамгийн эрэлттэй байдаг гэвэл та итгэх үү? 

Бүтээлч үйлдвэрлэл

Дэлхий даяар YouTube 2.5 тэрбум идэвхтэй хэрэглэгчидтэй бөгөөд 2022 оны III улирлын байдлаар гэхэд $21 тэрбумын орлого олжээ. Тэдний орлогын ихэнх хувь нь зар сурталчилгаанаас бүрдэхээс гадна Premium гишүүнчлэлийн эрх зэрэг дагалдах үйлчилгээнүүдээс бүрддэг байна. Цаашлаад, 2022 оны байдлаар 51 сая идэвхтэй суваг байгаагаас хүүхдийн суваг, тоглоомын стрийминг хийгчид хамгийн өндөр хандалттай байгаа юм. 

  • Хэд юм бэ? Forbes-с гаргасан тооцооллоор, контентын 1,000 үзэлт тутамд $5 олох боломжтой аж. Түүнчлэн 100 мянган дагагчтай сувгууд 7 хоногт $600-$1000, сард $2,400-$4,000-г олдог гэнэ
  • Тооцоолол: Тэгэхээр хэрвээ та 100 мянган дагагчтай, сард $2,400 оллоо гэж бодоход тус орлогын 45%-ийг буюу $1,080-г YouTube авах нь ээ. 

Өндөр эрэлт -> Хүүхдийн контент

Сонирхолтой нь хүүхдэд зориулсан контентын сувгууд Африк тивээс бусад тивд хамгийн их орлогыг олоод буй. Тухайлбал, CoComelon 17 жилийн өмнө контентоо хийж эхэлсэн бөгөөд өдгөө 153 сая гаруй дагагчтай болж тус хугацаанд $282.8 саяын орлого олсон нь хүүхдэд зориулсан контентын төрлөөр YouTube-н бүх цаг үеийн хамгийн их орлого олсон суваг болов

Харин Монголоос… 

Эцэг эхчүүдийн авралын од болсон Бяцхан оцон шувуу Пороро нь хамгийн өндөр хандалттайгаар $268 мянгыг олжээ. Сүүлийн үеийн трэндийг даган бүтэн цагийн YouTuber болох хүсэл мөрөөдөлтэй бүхэл бүтэн үе ирж байгаа гэхээр сонирхолтой л юм.

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.