• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хэвлэлийн мэдээ

Францын Канн хотод болох "Cannes Lions 2025" наадамд Монгол Улс анх удаа шүүгчээр оролцоно

lemonpress
Lemon Press
5 сарын 13, 2025
5 сарын 13, 2025

Дэлхийн бүтээлч салбарын ноён оргил Каннын Арслан наадам 72 дах жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн наадамд Монголын Маркетингийн Холбооны Ерөнхийлөгч, KMG Creative Group-н захирал Т.Энхбаясгалан шүүгчээр ажиллаж байна.

Cannes Lions наадамд жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс 26,000 бүтээл хүрэлцэн ирдэг бөгөөд энэ жил 79 орны шүүгчид хамтран ажиллаж дэлхийн шилдгүүдийг тодруулна.

2025 оны 3 сард Монгол улсаас анх удаа Spikes Asia 2025 наадмын шүүгчээр Whyze Agency үүсгэн байгуулагч М.Билгүүн ажилласан бол ийнхүү манай улс 2 дахь ОУ-ын шүүгчтэй боллоо.

Одоогоос 11 жилийн өмнө Breakthrough PR агентлагийн Х.Энхбат болон Т.Энхбаясгалан нар эдгээр ОУ-ын наадамд түүчээлэн оролцож байсан ба улмаар Монголын Маркетингийн Холбоо нь Spikes Asia, Cannes Lions, Dubai Lynx зэрэг наадмуудын Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна.

Монгол улсын бүтээлч салбарын амжилтаас дурдвал 2019 онд Ази, Номхон далайн орнуудын залуу маркетеруудийн Young Spikes тэмцээнд Viral Agency төлөөлөл болох Х.Цэнд, Б.Есөнзаяа нар ялалт байгуулж, Азийн дэвжээнд нэрээ цуурайтуулж байсан түүхтэй.

Cannes Lions-н албан ёсны мэдэгдэлд Монгол Улсыг анх удаа шүүгчдийн бүрэлдэхүүнд багтсан талаар онцлон дурдсан бөгөөд дараах холбоосоор дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.

Каннын Наадмын шүүгчээр ажиллах нь зөвхөн хувь хүний амжилт төдийгүй, Монголын бүтээлч салбар дэлхийн тавцанд хүлээн зөвшөөрөгдөж буйг илтгэж, олон мянган залууст урам зориг өгч, Төв Азийн нүүдэлчин орон дэлхийн зар сурталчилгааны салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж эхэлсний илрэл юм.

Хэрэв та энэ жилийн Cannes Lions 2025 фестивальд оролцохыг хүсвэл дараах холбоосоор зочлоорой.

Дэлгэрэнгүй: ⁦http://canneslions.com/⁩

Монголын Маркетингийн Холбоо: ⁦http://marketing.org.mn/⁩

Эх сурвалж: KMG Holding

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.