
МХБ (MSE)-ийн ТОП-5 хүнсний луугаруудад хэдийн хөрөнгө оруулалт хийсэн 82 мянган хөрөнгө оруулагч болон тэднийг шохоорхож байгаа уншигчид анхаарлаа хандуулаарай. Тэдний 2024 оны үр дүнг базаж харъя.
🤑 Нүд булаам ашиг
АПУ (APU), Сүү (SUU), Түмэн Шувуут (TUM), Газар Шим Үйлдвэр (GAZR), Монос Хүнс (MFC) гэсэн 5 хүнсний компанийн цэвэр ашиг 2024 онд дунджаар 23% өсөж нийт ₮234.1 тэрбумыг олсон байна. Арга ч үгүй биз ээ тэд өнгөрсөн онд нийтдээ ₮1.4 их наядын хөрөнгө удирдсан нь өмнөх жилээсээ дунджаар 14% өссөн дүн.
📈 Зах зээлийн хувьд
Ерөнхийдөө бол манай ТОП-20 компани банк санхүү болон хүнс гэсэн 2 салбарын төлөөллөөс бүрдэх хандлагатай болсон. Харин энэ жилийн хувьд санхүүгийн салбарынхан зонхилж Газар Шим Үйлдвэр ХК болон Монос Хүнс ХК сагснаас хасагдсан. Тэгвэл хасагдсан $MFC-н зах зээлийн үнэлгээ 2024 онд 11.1% буурчээ.
Эцэст нь… Хүнсний акулуудын нөхцөл байдал нэг иймэрхүү байна даа. Хэрэв энэ салбарын төлөөллүүдэд хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа бол санхүүгийн нөхцөл байдал болон харьцаа үзүүлэлтүүдийг нь сайн хянаж, харьцуулж үзээрэй гэж зөвлөе.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.