• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 6 сарын 29, 2023
Зах зээл

ETF-д оруулсан хөрөнгийн хэмжээ $10.3 их наядад хүрч дээд амжилт тогтоолоо

yld
С.Ангирмаа
6 сарын 29, 2023
6 сарын 29, 2023

Монголын хамгийн анхны хамтын биржээр арилжаалагддаг сан (ETF) бүртгэгдлээ. Тэгвэл энэ удаад ETF-н талаар тоймлон хүргэе.

  • ETF: Энэ нь хувьцаатай адил хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг хөрөнгө оруулалтын сангийн нэг төрөл бөгөөд хөрөнгө оруулагчдад төрөлжсөн хөрөнгийн багцыг санал болгодог.

ETF моодонд оров

Дэлхий дахины ETF-д оруулсан хөрөнгийн хэмжээ $10.3 их наядад хүрч дээд амжилт тогтоосон аж. Түүнчлэн 2024 оны эцэст дэлхийн ETF-н хөрөнгө $14 их наяд болохоор байгаа юм. Учир нь бодлогын хүүгийн өсөлт болон хөрөнгийн зах зээлийн тогтворгүй байдал нь ETF-г илүү халуухан болгож буй. Яагаад гэвэл,

  • Яаж ажилладаг вэ? ETF-г компани эсвэл санхүүгийн байгууллага үүсгэж хувьцаа, бонд, түүхий эд гэх мэт янз бүрийн хөрөнгө оруулалтын хэрэгсэлд хөрөнгө оруулна. Харин хөрөнгө оруулагчид хөрөнгийн бирж дээрээс ETF-н хувьцааг брокероор дамжуулан худалдаж авах боломжтой. Ингэснээр худалдан авсан хувьцаа бүр нь ETF-н ХО-ын багахан хувийг эзлэх юм.
  • Бага зардал: ETF нь хөрөнгө оруулагчдад өргөн хүрээний хөрөнгө оруулалтын төрөлжилтийг санал болгохоос гадна бусад хөрөнгө оруулалтын сантай харьцуулахад бага зардалтай, татварын үр ашигтай бүтэцтэй тул хувь хөрөнгө оруулагчдад илүү их өгөөж хүртэх боломжийг олгоно.
  • Ил тод: Түүнчлэн ийм төрлийн сан нь өдөр бүр өөрийн эзэмшлийн мэдээллийг ил болгож, хөрөнгө оруулагчдад тус санд байгаа үнэт цаасыг харах боломжийг олгодог учир үндэслэлтэй шийдвэр гаргахад туслах юм.

Монголын хувьд

Хамгийн анхны ETF-н нэгж эрхийг Инвескор Ассет Менежмент ҮЦК гаргаж Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК-д бүртгүүлээд буй. Ингэснээр хөрөнгө оруулагчид шинэ төрлийн бүтээгдэхүүнд хөрөнгө оруулан олон улсын томоохон компаниудын хувьцааны өгөөжийг хүртэх боломж бий болж байна. Юутай ч ХЗЗ-д шинэ боломжууд нэмэгдэж өнгө нэмсээр байна даа.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.