• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 10 сарын 8, 2024
Санхүү

ЕСБХБ Монголын 149 төсөлд €2.6 тэрбумын хөрөнгө оруулжээ

yld
М.Хулан
10 сарын 8, 2024
10 сарын 8, 2024

Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (ЕСБХБ)-ны Ерөнхийлөгч Одил Рено-Бассо 10 сарын 10-ныг хүртэл Монголд айлчилж байгаа билээ. Тэрбээр ЕСБХБ-ны анхны эмэгтэй Ерөнхийлөгч төдийгүй тус айлчлал түүний Монгол дахь анхны айлчлал юм. 

🌱 Ногоон ирээдүйг санхүүжүүлнэ

Төв Азийн бусад орнуудтай харьцуулахад ЕСБХБ Монголд нэлээн хожуу буюу 2006 онд үйл ажиллагаа явуулж эхэлсэн ч нэлээн идэвхтэй ажилладаг. Тодруулбал, тэд өдийг хүртэл Монголын 149 төсөлд €2.6 тэрбумаар хөрөнгө оруулсан байгаа нь Казакстан, Узбекистанд оруулсан хөрөнгийн араас 3-рт жагсах дүн. Цаашлаад, тэдний Монголд хөрөнгө оруулсан төслүүдийг салбараар харахад нийт хөрөнгө оруулалтын 52%-ийг аж үйлдвэр, худалдаа, ХАА-н бизнес, 33%-ийг тогтвортой дэд бүтэц, 16%-ийг банк, санхүүгийн салбар тус тус эзэлжээ. 

  • 🎈 Гол салбарууд: ЕСБХБ-ны гол чиглэл бол тогтвортой, ногоон эдийн засаг, хариуцлагатай уул уурхай, дэд бүтэц, хувийн хэвшлийг тэр дундаа эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжихэд чиглэдэг. Энэ ч утгаараа Монголд хөрөнгө оруулсан төслүүдээс нь эмэгтэй бизнес эрхлэгчтэй төслүүд нь хөөрхөн өргөжиж буй. 
  • 🗞️ Төслүүдийн сонин сайхан: Тухайлбал, Доктор Авто Сүлжээ 3 сарын өмнө Казакстаны Алматы хотод салбараа нээсэн, Lhamour брэнд ч гадагшаа идэвхтэй тэлж буй. Мөн Монголын анхны ногоон бонд болох ХААН Банк ХК (KHAN)-ийн “Ногоон бонд”, MCS Coca-Cola-д анхны тогтвортой байдлын урт хугацааны зээл олгосон гэхчлэн олон төрлийн дэмжлэг үзүүлж буй. 

📸 ЕСБХБ-ны дурангаар

Тус банкны өнгөрсөн оны тайланд Монгол Төв Азийн бүсийн орнуудтай харьцуулахад маш эрчимтэй ногоон шилжилт хийж байгаа бөгөөд санхүүжилт олгох 6 шалгуурынх нь 5-д нь бүс нутгаасаа дээгүүр жагсдаг гэнэ.

  • Жижиг, дунд бизнес: Цаашлаад, Монголын жижиг болон дунд бизнесүүд нийт бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж буй компаниудын 67%-ийг бүрдүүлж байгаа төдийгүй хүн амын 40%-ийг ажлын байраар хангаж байгаа юм. ЕСБХБ-ны хөрөнгө оруулалтын дийлэнх буюу 90% нь хувийн хэвшил рүү хийгдсэн байдаг.

Эцэст нь… Энэ удаагийн ЕСБХБ-ны Ерөнхийлөгчийн айлчлалаар ХАА-н бизнес, сэргээгдэх эрчим хүч, орон нутгийн дэд бүтэц гэхчлэн урт хугацааны олон төслүүдийн талаар хэлэлцэх төлөвтэй байгаа. Ойр байгаарай. Тэдний дэмжлэг үзүүлсэн болон хэрэгжүүлж буй төслүүдээс чихэнд чимэгтэй сайхан мэдээнүүд ойрдоо олон сонсогдох байх шүү. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.