• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хэвлэлийн мэдээ

Тээвэр хөгжлийн банк CIPS системийн Зүүн Хойд Ази дахь анхны гишүүн банк боллоо

lemonpress
Lemon Press
6 сарын 19, 2025
6 сарын 19, 2025

Тээвэр хөгжлийн банк нь олон улсын жишигт нийцсэн хувийн банкны үйлчилгээг харилцагчдадаа хүргэх зорилгын хүрээнд Хятадын Олон улсын банк хоорондын ¥-ийн төлбөр тооцооны Cross-border Interbank Payment System (CIPS) системийн “Шууд оролцогч” гишүүн банкны шалгуурыг ханган Монголд төдийгүй Зүүн Хойд Азид ¥-ийн клиринг, төлбөр тооцоо дамжуулах системийг амжилттайгаар нэвтрүүлсэн анхны банк боллоо.

Хятадын Ардын банк буюу Төв банкны олон улсын дэвшилтэт мөнгөн гуйвуулга, төлбөр тооцооны хил дамнасан тус систем нь харилцагчийн хэрэгцээ, хэв маягт тохирсон “Хурдан, Хялбар, Хэмнэлттэй” гэсэн давуу талтайгаар ¥-ийн гүйлгээг гүйцэтгэх дэвшилтэт технологийн дэд бүтэц юм.

Тээвэр хөгжлийн банк нь CIPS системд шууд оролцогчийн давуу эрхтэйгээр элсэн орсноор бий болгох давуу талууд:

  • Харилцагч байгууллага, иргэдэд илүү хялбар бөгөөд хурдан (бодит цагийн горимтойгоор), хямд өртөгтэй, найдвартай, аюулгүй байдлыг хангасан олон улсын төлбөр тооцооны шийдлийг санал болгох,
  • Монгол, Хятад болон бусад Зүүн Хойд Азийн улс хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих,
  • Үндэсний эдийн засгийн санхүүжилтийн сувгийг төрөлжүүлэх,
  • Монголбанкнаас баримталж буй ₮-ийн ханшийн тогтвортой байдлыг дэмжих зэрэг олон талын стратегийн ач холбогдолтой юм.

Одоогоор олон улсын банкнуудаас CIPS системд өөрийн данстай, түүгээрээ дамжуулж гүйлгээ илгээж, хүлээн авах эрхтэй буюу шууд оролцогч 170 банк байдаг бол эдгээр шууд оролцогчоор дамжуулан уг системд нэвтрэх эрхтэй шууд бус оролцогч 1,500 орчим банкнууд элсэн ороод байна.

Тээвэр хөгжлийн банк нь зүүн хойд Ази дахь CIPS системийн анхны гишүүн банк болж, Шанхайд зохион байгуулагдаж буй “Хятадын олон улсын санхүүгийн үзэсгэлэн 2025” арга хэмжээнд оролцлоо.

Энэхүү үйл явдал нь Тээвэр хөгжлийн банкны хувьд “Дэлхийд ¥-ийн төлбөр тооцооны CIPS сүлжээнд нэгдсэн Монгол Улсыг төлөөлөх анхны банк” болоод зогсохгүй харилцагч бүрийн “¥-ийн гүйлгээний илүү найдвартай, аюулгүй байдал”-ыг хангасан санхүүгийн үйлчилгээг үзүүлэгч гэдгээ тодотгож байна.

Эх сурвалж: Тээвэр хөгжлийн банк

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.