• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Зах зээл

Криптогийн шинэ эрин айсуй

yld
С.Ангирмаа
4 сарын 14, 2025
4 сарын 14, 2025

Дональд Трамп хөрөнгийн зах зээлийг нэг хутгалаад нэг халамжлаад савлуулж өгч байна даа. Пол Аткинсыг Үнэт цаас, биржийн хорооны (SEC) даргаар томиллоо. Boom! 

🗽 Будаг нь ханхалсан томилгоо = Биткойны сэргэлт

Трамп Америкийг "Дэлхийн крипто нийслэл" болгох зорилготой. Энэ хүрээнд криптовалютад элэгтэй хүмүүсийг төрийн албанд томилж байгаагийн нэг нь Пол Аткинс. Түүнийг криптовалют болон блокчейн технологийг идэвхтэй дэмждэг, уян хатан зохицуулалтын бодлогыг илүүд үздэг гэдгийг энэ салбарын нохой ч андахгүй дээ. Аткинсыг томилхоос өмнө $76 мянга руу унаад байсан Битконы үнэ Баасан гаргийн 18 цагийн байдлаар $82 мянга болж сэргээд байна. 

  • 🫁 Мэдээж Трампын хувьд Пол Аткинсыг SEC-ийн толгойд залахын гол зорилго нь манайхан шиг зүгээр нэг найз нөхдөө төрийн албанд авах асуудал биш. Трамп өөрийн хүндээ “ардчилсан блокчэйнд ээлтэй” орчны түлхүүрийг атгуулаад, криптог төрийн түвшинд чөлөөтэй амьсгалах боломж олгохыг зорьж байгаа хэрэг.

📈 SEC-н бодлого зөөлрөх тусам крипто өснө

Аткинс төрийг зөвхөн “дамжуулагч” байж, хөрөнгө оруулалт, инновацад саад болохгүй байх ёстой гэж үздэг. Үүгээрээ тэр SEC-н өмнөх дарга Гари Генслерийн хатуу чиг шугамын яг эсрэг байр суурьтай. Иймд Генслерийн үед криптовалютын компаниуд SEC-н байнгын шахалт, шүүхийн маргаанд дарагддаг байсан бол Аткинс энэ бүхнийг багасгаж крипто салбарт ногоон гэрэл асах хүлээлтийг үүсгээд байна. 

Эцэст нь… Трамп - Крипто - SEC гэсэн гуравласан холбооны эхлэл тавигдаж хатуу чанга дүрэм журам, шүүхийн зардал, дампуурал, зохицуулалтын тодорхойгүй байдалд туйлдсан крипто компаниуд амьсгалж эхлэх нь дээ.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.