• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 1 сарын 24, 2024
Уул уурхай

Steppe Gold Бороо Гоулд ХХК-ийг худалдан авч Монголын тэргүүлэгч үнэт металл үйлдвэрлэгч болно

yld
С.Ангирмаа
1 сарын 24, 2024
1 сарын 24, 2024

Steppe Gold (STGO.TO) компани Бороо Гоулд ХХК-ийг нэгтгэснээр ОУ-ын биржид нээлттэй хувьцаагаа арилждаг, дотооддоо үнэт металл үйлдвэрлэлээр тэргүүлэгч компани болж байна.  

  • Хэлцэл: Steppe Gold хувьцаа хөрвүүлэх нөхцөлөөр Бороо Гоулд ХХК-ийн бүх энгийн хувьцааг худалдаж авах хэлцэл хийсэн. Үүний үр дүнд Бороо Гоулдын эцсийн өмчлөгч болох Boroo Pte-н Степ дэх хувь эзэмшил шууд болон шууд бус нөхцөлөөр 58.8%-д хүрэх боломжтой аж.  

Түүхэн товчоо

Бороо Гоулд ХХК нь 1997 онд байгуулагдсан. Одоогоор жилд дунджаар 60,000 унц үнэт металл үйлдвэрлэж байгаа компани. Бороогийн ордын үйл ажиллагаа оргил үед буюу 2004-2017 онд 56.7 тн алт олборлож, улсын төсөвт ₮341 тэрбумын татвар төлсөн байдаг.  

  • Нөгөө талаас: Харин Дорнод аймагт Алтан Цагаан Овоо төслийг хэрэгжүүлэгч Steppe Gold нь 2018 онд Торонтогийн хөрөнгийн бирж дээр IPO хийсэн билээ. Одоогоор тус компанийн Алтан Цагаан Овоо төслийн II шатны бүтээн байгуулалт ид үргэлжилж байгаа бөгөөд үүнд шаардлагатай $150 саяын санхүүжилтийг бүрэн шийдвэрлэсэн аж.  

Үнэт металлын үйлдвэрлэлээр тэргүүлэхийн учир

Steppe Gold компани Бороо Гоулдыг нэгтгэж, нэмэлт хөрөнгө оруулалт хийснээр жилд 90,000 унц үнэт металл үйлдвэрлэх хүчин чадалтай болох юм. Мөн Steppe Gold-н Алтан Цагаан Овоо төслийн II шатны үйлдвэр ашиглалтад орсноор 2026 онд гэхэд үнэт металл, баяжмалын нийт үйлдвэрлэл нь 160,000 унц болох тооцоололтой байна.  

  • Бонус: Steppe Gold-н мэдэгдэлд дурдсанаар хэлцэл амжилттай болсон тохиолдолд Steppe Gold Бороо Гоулдэд Перу дэх өөрийн эзэмшлийн алт, холимог металлын төслөө зах зээлийн үнээр зарах санал тавих аж.  

Эцэст нь… Энэхүү нэгдэх хэлцэл хийгдсэнээр олон улсын биржид бүртгэлтэй Монголын нэгэн томоохон үнэт металл үйлдвэрлэгч компани бий болж байна.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.