• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Travel With
С.Ангирмаа
/ 5 сарын 20, 2025

🛢️ Оман Улсын үндэсний газрын тосны компанийн түүх

Бид “Travel with” цуврал контентынхоо энэ удаагийн дугаараар Арабын хойгийн хамгийн тогтвортой эдийн засагтай орнуудын нэг Оман Улсын үндэсний газрын тосны компани болох PDO буюу Petroleum Development Oman-н талаар хүргэж байна. Тухлан сууж уншина уу. 

📍 PDO-н төв оффис, Үйлдвэрлэлийн гол талбай

Өмнөх үг

PDO-н туршлага, бүтэц, үйл ажиллагааны тогтолцоо нь зөвхөн газрын тосны салбарт хамаарахгүй. Монгол Улсын хувьд нөөцөд суурилсан эдийн засгийг илүү тогтвортой, олон тулгуурт болгох, мөн уул уурхай, эрчим хүчний салбарын тогтвортой үйлдвэрлэл, орон нутгийн хөгжил, хүний нөөцийн бодлого, нийгмийн хариуцлага зэрэг чиглэлээр Оманы туршлагаас суралцах боломжтой билээ.

🇴🇲♥️ Оршил: PDO = Оманы зүрх

Оман Улс анх 1967 оноос газрын тосыг арилжааны зориулалтаар олборлож эхэлсэн байдаг. Үүнээс өмнө 1925 онд анх удаа газрын тосны хайгуул эхэлж, 1937 онд PDO-г байгуулсан аж. Тухайн үед PDO-г Shell-н 100% эзэмшилтэй охин компани хэлбэрээр байгуулагдсан ч 1974 онд Оман Улсын Засгийн газар дийлэнх хувийг нь эзэмшиж, хамтарсан хөрөнгө оруулалттай компани болгон өөрчилсөн. Үүнээс хойш 1974-2020 оныг хүртэл Засгийн газар уг эзэмшлийг шууд барьж байсан бол 2020 онд Energy Development Oman (EDO)-г шинээр байгуулж PDO-н эзэмшлийг төлөөлөгч болгосон аж. 

Ингэснээр PDO компани Оманы нийт газрын тосны 70% гаруйг олборлон дотоодын болон олон улсын зах зээлд нийлүүлдэг хамгийн том оператор болж тус улсын эдийн засгийн “зүрх” гэж тодорхойлогдохоор нөлөөтэй болсон. Тодруулбал, 2023 онд PDO дангаараа $22 тэрбумын орлого олж Оман Улсын ДНБ-ий 22%-ийг бүрдүүлсэн байдаг. 

📈 Оманы эдийн засаг дахь газрын тосны нөлөө

Оман Улс өдөрт 1 сая хүртэлх баррель газрын тос болон конденсат олборлох хүчин чадалтай боловч OПЕК+ орнуудын тогтоосон олборлолтын квотыг мөрддөг аж. Тус улсын газрын тосны нөөц голчлон хүнд төрлийн тосноос бүрддэг бөгөөд голчлон Хятад руу экспортолж буй. 

  • Мэдээж хэрэг Оманы жилийн төсвийн 70% орчим нь газрын тос, хийн орлогоос олсон татвар болон хамгийн үр ашигтай ордууд дахь хамтын эзэмшлийн хувьцааны орлогоос бүрдүүлдэг байна. Иймд газрын тосны салбар нь Оманы ДНБ-ий 30%-ийг эзэлдэг.

2022 оны 6-р сард Оманы Эрчим хүч ба Ашигт малтмалын яам (MEM) тус улсын газрын тосны баталгаатай нөөц 5.2 тэрбум баррель, байгалийн хийн нөөц 24 их наяд шоо фут гэж зарласан байдаг. Тэд энэ нөөцөөрөө дэлхийд 21-т эрэмбэлэгдэж буй. 

🏢 Төрийн оролцоо ба гол тоглогчид

Том зургаараа Оманы газрын тосны талбарт оролцогчдыг харвал дараах байдалтай байна. 

  • 🇴🇲 Energy Development Oman (EDO): Засгийн газрын PDO дахь эзэмшлийг төлөөлж, хяналт тавьж хөрөнгө босгох үүрэгтэй.
  • 🇴🇲 Petroleum Development Oman (PDO): Тус компанийн 60%-ийг Оман Улсын Засгийн газар, 34%-ийг нь Их Британид төвтэй олон улсын газрын тосны компани болох Shell, 4%-ийг Францын эрчим хүчний корпорац TotalEnergies, 2%-ийг Португалын хөрөнгө оруулалттай Partex Oil and Gas тус тус эзэмшиж буй. 
  • 🇺🇸 Occidental Petroleum: Оманы хоёр дахь том оператор бөгөөд гадаадын компаниуд дотроос хамгийн өндөр оролцоотой нь.
  • 🇴🇲 OQ: 2019 онд байгуулагдсан Оманы төрийн өмчит эрчим хүчний нэгдсэн групп бөгөөд газрын тос, хийн салбарын бүхий л үе шатыг хамарсан бүтэцтэй.

Харж байгаачлан PDO-н эзэмшлийн бүтэц нь төр болон гаднын хөрөнгө оруулагчдыг хамарсан бүтэцтэй. Энэ нь Монголын “Оюу толгой” ХХК-тай төстэй ч төрийн эзэмшил нь дийлэнх буюу 60% байгаагаараа ялгаатай аж. Энэ утгаараа тус улсын ЗГ PDO-н бодлогын үндсэн чиглэлийг тодорхойлж, хөрөнгө оруулалт, нөөцийн удирдлагын стратегийн гол оролцогчийн үүргийг гүйцэтгэж буй. 

  • Харин PDO-н үлдсэн хэсгийг эзэмшиж байгаа компаниудаас Shell-н хувьд технологи, үйл ажиллагааны удирдлага, инновац чиглэлд, TotalEnergies байгаль орчны менежментэд гэхчлэн тус бүрийн мэргэшсэн чиглэлд хувь нэмэр оруулдаг. 

🔍 PDO-н цар хүрээ

PDO нь Португалийн газар нутагтай дүйхүйц буюу 90,000 км² газар нутгийг хамарсан өргөн уудам талбайд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд уг тусгай зөвшөөрөлтэй бүсийг Block 6 гэж нэрлэдэг. Тэд нийтдээ 205 газрын тосны талбай, 64 хийн талбай, 29 үйлдвэрлэлийн станц, 8,400 гаруй идэвхтэй цооног, 33,000 км урт хоолойн сүлжээ, 49 өрөмдлөгийн төхөөрөмж, 39 өргөгч төхөөрөмж бүхий 231 инженерийн нэгжтэй. 

Үүнээс ямар том цар хүрээтэй нь харагдана. Иймдээ ч тэд улсынхаа газрын тосны өндөр хөгжсөн дэд бүтцийн сүлжээг эзэмшиж, бие даан ажиллуулдаг бөгөөд үүнд нь Main Oil Line (MOL) буюу Үндсэн Газрын Тос Дамжуулах Шугамын Сүлжээ багтана.

  • Нүсэр сүлжээ: MOL систем 1,800 км гаруй урт хоолойн сүлжээнээс бүрддэг бөгөөд Оманы эх газрын бүсэд олборлогдож буй бүх түүхий газрын тосыг улсын дотоод нутгаас далайн эргийн Mina al Fahal терминал руу тээвэрлэдэг аж. Ингэхдээ өдөрт 1.4 сая баррель газрын тос тээвэрлэх хүчин чадалтай гэж байгаа. 

🚂 PDO-н гүнээр аялах нь

Үргэлжлүүлээд, 24/7 буюу 24 цагийн туршид, 7 хоногийн 7 өдөр тасралтгүй үргэлжилдэг PDO-н газрын тос, хийн үйлдвэрлэлийг нарийн задалбал 3 хэсгээс бүрддэг. Эхний буюу хайгуул, өрөмдлөг, олборлолтын шатанд геологийн судалгаа, 3D сейсмик зураглал, датанд суурилсан загварчлал ашиглан шинэ нөөц илрүүлж, түүнийгээ “horizontal drilling” гэх мэт илүү үр ашигтай өрөмдлөгийн аргаар өрөмддөг аж. 

  • 2️⃣ Тээвэрлэлт хадгалалт: Дараагаар нь газрын тос, хийн холимгийг салгаж, ус, хийн ялгалт хийдэг боловсруулах байгууламжаараа боловсруулалт, ангилалт хийсэн газрын тосоо үндсэн экспортын терминал руу дамжуулах хоолойн системээ ажиллуулдаг байх нь. Энэ явцад SCADA зэрэг хяналтын системүүдээр дамжуулан хоолойн даралт, урсгал зэргийг тасралтгүй хянадаг гэнэ.
  • 3️⃣ Хувиргалт, нийлүүлэлт: Хамгийн сүүлд нь Газрын тос, конденсатыг дотоодын хэрэглээ болон экспортод тохиромжтой стандартад оруулдаг. Өмнө нь дурдсанчлан түүхий газрын тосыг гол төлөв Хятад, Энэтхэг рүү экспортолдог бөгөөд экспортын хэмжээг Засгийн газрын тогтоосон квотын дагуу тохируулах учиртай. 

PDO мэдээж Оманы манлайлагч уул уурхайн компанийн хувьд Rabah Cluster Integrated Project (RCIP) буюу газрын тосны үйлдвэрлэл, боловсруулах болон цахилгаан, усан хангамжийг нэгтгэсэн цогцолбор байгууламжийг бий болгосон. Нэмээд Yibal Khuff Project гэх газ, конденсат, газрын тосыг зэрэг олборлодог технологийн өндөр төвшний төслийг амжилттай хэрэгжүүлсэн нь PDO-н хамгийн нарийн төвөгтэй, өндөр өртөгтэй төслүүдийн нэг болсон билээ. 

Түүнчлэн PDO олборлолтоо хэвийн үргэлжлүүлж улсынхаа эдийн засагт хувь нэмэр оруулахаасаа гадна үйлдвэрлэлээ байгаль орчин, усны нөөц, эрчим хүчний хэрэглээг хянаж, “Net Zero” зорилтод нийцүүлэн явуулж буй. 

  • Ажиллах хүч: Гэснээс PDO нь нийт 50,000 орчим ажилтантай бөгөөд үүнээс 9,000 гаруй нь үндсэн ажилтан, 40,000+ нь гэрээт ажилтан байна. Мөн Shell компаниас 250–300 орчим мэргэжилтэн томилогдон ажилладаг аж. 
  • Дотоодын эдийн засагт үзүүлэх нөлөө: PDO-т дотоодоос ханган нийлүүлж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний эзлэх хувь 2011 онд ердөө 11% байсан бол 2024 он гэхэд 41%-д хүрч, үндэсний үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээнд оруулж буй хувь нэмэр нь мэдэгдэхүйц өссөн байна.

📑 Татварын зохицуулалт

Цаашлаад нэг сонирхолтой сэдвийг хөндье. Газрын баялгаа олборлож эдийн засгаа авч явдаг орнуудын хувьд татварын зохицуулалт хамгийн чухал. Оман улсын Орлогын албан татварын хууль нь тус улсад бүртгэлтэй хуулийн этгээдийн дэлхий даяарх орлого, мөн Оман дахь салбар нэгж, байнгын үйл ажиллагаа явуулж буй байгууллагын Оманаас олсон орлогод татвар ногдуулдаг. Ерөнхийдөө, 15%-ийн татварын хувь нь бүх татвар төлөгчдөд хамаардаг ч ЖДҮ-д арай өөр нөхцөлтэй аж.  

Харин газрын тосны талбарынханд борлуулалтаас олсон орлогод тусгай зохицуулалт үйлчилдэг бөгөөд ерөнхий хувь нь 55%. Гэхдээ тухайн газрын тосны компани ба Оман улсын Засгийн газар хооронд байгуулсан хайгуул, олборлолтын гэрээ (EPSA) бүрээр орлогын хэмжээг тооцдог гэнэ. 

Угаас газрын тос, байгалийн хий дээр тулгуурласан эдийн засагтай улс орнууд ихэвчлэн газрын тосны компаниудад өндөр татвар ногдуулдаг. Тухайлбал:

  • Саудын Арабынх 85%
  • Нэгдсэн Арабын Эмиратынх 55%
  • Кувейтынх 100% байна. 

🧐 Энэ бүхнээс бодоход… 

Оман газрын тосноос хамааралтай байгаа шиг бид ч нүүрс, зэс, алтнаас хамааралтай гэдгээрээ адил. Гэхдээ ялгаа нь Оман бол улс төрийн намгүй, султанаар удирдуулсан абсолют хаант засаглалтай орон. Гэсэн ч ардчилсан тогтолцоотой Монгол Улстай харьцуулахад засаглал, бодлогын хувьд асар тогтвортой байдаг нь бизнесийн орчинд тодорхой давуу талыг бий болгож буй.

Харин PDO-н улс орон дахь нөлөө, чиглэл, хэрэгжүүлж байгаа арга барилаас нь суралцах зүйл манай уул уурхайн компаниудад тун чиг их байна даа. Бүрэн төлөвшсөн, тогтвортой, системтэй PDO гэх энэ компанийн хөгжлийн түүх 60 жилийн өмнөөс эхэлсэн. Бид ч мөн адил хөгжиж, боловсронгуй болохын тулд засаглалын тогтолцоо, бодлогын тогтвортой байдал, ил тод байдлыг онцгойлон анхаарч ажиллах шаардлагатай байна.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.