
Өнөөдөр олон хүний хүсэн хүлээсэн сагсан бөмбөгийн Үндэсний Дээд Лигийн 2026–2027 оны улирал эхэлж байна. Тэгвэл энэ улирал бусад жилээс юугаараа онцгойрч буйг хамтдаа сонирхъё.
👀 Гол онцлог
Өнгөрсөн улиралд Бишрэлт Металл, BurenScore Mongolians багууд Хөгжлийн лиг рүү унаж, оронд нь Western Warriors, TLG Tushig Bagana багууд дээд лигт дэвшин орж ирлээ. Эхний тойргийн тоглолтууд өнөөдрөөс 10-р сарын 22-ныг дуустал 20 хоногт нийт 45 тоглолтоор үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл, энэ улирал нэлээд шахуу хуваарьтай явагдаж, үндсэн тоглолтууд ирэх 1-р сард дууссанаар Playoff өмнөх жилүүдээс эрт эхлэх төлөвтэй байна.
💰 Ивээн тэтгэгчдийн өөрчлөлт
Энэ жил дээд лигийн нэг баг дунджаар 5 ивээн тэтгэгчтэй гэрээлжээ. Үүнээс хамгийн олон буюу 10 ивээн тэтгэгчтэй нь Sono Brothers бол хамгийн цөөн нь 2 ивээн тэтгэгчтэй BCH Knights аж. Задлаад харвал, Sono Brothers баг Соно Финтек ББСБ, Бичил Глобус Финанс ББСБ, Тэнгэр Капитал ҮЦК зэрэг санхүүгийн салбарын компаниудтай, BCH Knights баг уул уурхайн BCH Resource, хүнсний томоохон үйлдвэрлэгч Монос Хүнс (MFC)-тэй хамтран ажиллахаар байна.
Эцэст нь… Өмнөх жилүүдэд аваргын төлөө өрсөлдөөнд хэдхэн баг яригддаг байсан бол энэ удаад нөхцөл байдал өөр харагдаж байна. Шинэ дүрэм, шинэ бүрэлдэхүүний нөлөөгөөр аваргын төлөөх өрсөлдөөн ч, доош унах багийн таамаг ч тун төвөгтэй болжээ. Лимонууд маань аль багийг энэ улирлын хамгийн хүчтэй өрсөлдөгч гэж харж байна даа? 🤔
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.