Криптовалютын эргэн тойронд сонин сайхан ихтэй шүү.
Яг юу болсон бэ гэж үү?
Тesla (TSLA) аль дээр баахан биткойн авсан даа? тэр нь аль хэдийн $2.5 тэрбумын үнэлгээнд хүрчээ. Гэвч өнгөрсөн пүрэв гарагт Элон Маск биткойн байгаль орчинд сөргөөр нөлөөлж буй талаар жиргэж, цаашид Tesla-ийн борлуулалтыг биткойноор хийхгүй гэдгээ мэдэгдлээ. Цаадах чинь хүссэн дээ ч биш хүчээр л хийсэн байх. Биткойн ихээр эзэмших нь нөгөө талаар Tesla-гийн байгаль орчинд ээлтэй гэх тодотголд сэв суулгах талтай.
Биткойн байгаль орчинд яг яаж нөлөөлөөд байна?
Бас нэгэн асуудал: Binance
Дэлхийн хамгийн том криптовалютын бирж болох Binance мөнгө угаасан, татвараас зайлсхийсэн гэх асуудлаар АНУ-ын хууль хяналтын байгууллагад шалгагдаж эхэлжээ. Binance дэлгэрэнгүй мэдээлэл гаргаагүй байгаа ч мөнгө угаах, татвараас зайлсхийхийн эсрэг ажиллаж ирсэн гэдгээ мэдэгдэж одоогоор сэжигтэй зүйл илрээгүй аж. Гэхдээ л хууль сахиулагч боссууд бол криптовалютыг болж бүтэхгүй юманд л ашиглагддаг гэж яриад л байгаа.
Дээрх үйл явдлуудаас шалтгаалж BTC 17%, BNB 10%, ETH 4%-аар тус, тус унажээ. Зах зээлд томоохон нөлөөтэй хэд нь ингэж унах нь бусад койнд ямар нөлөөтэй бол…
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.