Америк чипийн зах зээлд тэргүүллээ буцааж авахаар Хятадын эсрэг чип экспортын хязгаарлалт хийсэн нь Хятадад биш өөрсдөд нь сөргөөр нөлөөлж байна.
Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр
XX зууны эцэст чипийн зах зээлийн 37%-ийг бүрдүүлдэг байсан Америк байр сууриа эргүүлэн авахын тулд чипийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх хууль хэрэгжүүлсэн. Үүний зэрэгцээ Хятадад нийлүүлэх чип болон чипийн үйлдвэрлэлд шаардлагатай бүтээгдэхүүний экспортод хязгаарлалт тавьж эхэлсэн. Гэтэл энэ бүхэн Америкийн томоохон чип үйлдвэрлэгчдийн үнэлгээг 49.3% унагаад байна. Тухайлбал,
Бусдад ч сөрөг нөлөөтэй
Америк Хятадын чипийн дайн нь зөвхөн Америкийн чип үйлдвэрлэгчдэд нөлөөлөөгүй. Тус дайны уршгаар Apple (AAPL)-ийн чип нийлүүлэгч TSMC (2330.TW)-н үнэлгээ оны өмнөхөөс 32.5% буураад байгаа. Тайваний тэргүүлэх чип үйлдвэрлэгч тэд Япон дахь чипийн үйлдвэрлэлээ үргэлжлүүлэхийг зорьж байгаа нь тэднийг чипийн дайны нөлөө болон геополитикийн эрсдэлээ бууруулах алхам нь гэж харж болох аж.
Төсөөлөөгүй нэгэнд нөлөөлөв
Европын хамгийн том технологийн компани болох ASML (ASML.AS) Америк Хятадын чипний дайнаас хожиж байгаа бололтой. Тэдний III улирлын орлого $5.8 тэрбумд хүрсэн болж цэвэр ашиг нь $1.7 тэрбум хүрч таамаглалаас нь 21.4% давсан байна. Гэхдээ л ханш нь жилийн өмнөхөөс 38.3% уначихсан явна.
Эцэст нь... Том гүрнүүдийн хоорондын асуудал нь бие даасан Европын зах зээлд хүртэл нөлөөлж байгаа нь биднийг урд, хойд хөрш, гуравдагч, дөрөвдөгч орнуудтайгаа ч сайн харилцаатай байх хэрэгтэйг илтгэх шиг.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.