• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 2 сарын 25, 2024
Opinions
Lemon Press
/ 2 сарын 25, 2024

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаалах боломж

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаалах боломжийн талаар Монголын Хөрөнгийн Биржийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнийн байр суурийг Lemon Press Opinions та бүхэнд хүргэж байна. Тухлан сууж таалан уншина уу!

Эрдэнэс Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирлын тушаалаар 2017 оны 2-р сард Эрдэнэс Тавантолгой (ЭТТ) ХК-ийн өр төлбөр болон хувьцааны бүртгэлийн асуудлыг судалж, санал боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгээс Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцааны өмчлөлийг дараах байдлаар тодорхойлжээ.

  • Төрийн мэдэлд: 65.19%
  • Иргэдэд: 14.75%
  • ААН-д:  0.06%
  • Зарласан хувьцаа: 20% 

Монголын Засгийн газрын (ЗГ) 2012 оны 181-р тогтоолын дагуу, иргэд өөрсдийн эзэмшиж буй ЭТТ ХК-ийн хувьцааг ЗГ-т нэрлэсэн үнээр нь эргүүлэн худалдахаас бусад тохиолдолд аливаа хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй, хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа эхлэх хүртэл хугацаанд саналын эрхгүй байхаар заасан байдаг. 

Ингэснээр олон нийтийн зүгээс хувьцааг ЭЗ-ийн эргэлтэд оруулах боломжийг бүрдүүлэх шаардлага, хүлээлт үүсгээд байгаа тул ЭТТ хувьцааг эргэлтэд оруулахын тулд дараах арга хэмжээг авах нь зүйтэй.

Хувьцааг эргэлтэд оруулахын тулд авах арга хэмжээ

1. МХБ-д нээлттэй ХК хэлбэрээр бүртгүүлэх

ЭТТ нь үнэт цаас бүртгүүлэх хүсэлтээ 2018 оны 7 сарын 27-нд МХБ-д хүргүүлсэн бөгөөд МХБ-ийн Үнэт цаасны бүртгэлийн журмын дагуу улс орны ЭЗ-т онцгой ач холбогдол бүхий төслийг хөнгөлөлттэй бүртгэх зарчмыг баримталж, бүртгэлийн шалгуур болон бүрдүүлэх баримт бичгүүдийг хөнгөлсөн. 

Улмаар МХБ-ээс 2018 оны 8-р сард ЭТТ ХК-иас ХНХ хуралдуулж, нээлттэй ХК болох шийдвэр ирүүлэх тухай албан тоот явуулсан бөгөөд тус шийдвэрийг ЭТТ-н талаас ирүүлснээр МХБ-д бүртгэгдэх боломжтой байна. 

2. СЗХ-ны үнэт цаасны бүртгэлд бүртгүүлэх

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн (ҮЦЗЗТХ) 9.1.-р зүйлд заасны дагуу компани нийтэд худалдахаар гаргаж байгаа үнэт цаасыг Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ)-нд бүртгүүлснээр олон нийтэд нээлттэй арилжаалах боломжтой болно.

3. Үнэт цаасны арилжааг үе шаттайгаар эхлүүлэх

Үнэт цаасны арилжааг эхлүүлснээр хувьцааг захиран зарцуулах эрх бодитоор үүснэ. Өмнөх 1-3 дахь шатуудад дурдсан бүртгэлүүд хийгдсэн үед үнэт цаасны арилжааг эхлүүлэх бэлтгэл хангагдсанд тооцно. Улмаар эхлүүлэх хугацааг төр засгийн шийдвэрийг харгалзан хэдийд ч тогтоох боломжтой юм.

4. Олон улсын хөрөнгийн биржид бүртгүүлэх

ОУ-ын хөрөнгийн биржид бүртгүүлэхийн тулд тухайн биржээс тавигдаж буй бүртгэлийн шалгуурыг хангах хэрэгтэй. Анхдагч бүртгэлээ гадаадын өндөр шалгуур бүхий биржид хийлгэвэл хоёрдогч бүртгэл хийлгэж буй биржээс хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлдэг нийтлэг жишиг байдаг. 

Нээлттэй ХК ба Хаалттай ХК

Компанийн тухай хуулийн 3.7 болон 3.8. дугаар зүйлээс харвал нээлттэй, хаалттай ХК-ийн үндсэн ялгаа нь хувьцааны арилжаа биржээр эсхүл биржийн бус захаар явагддагт оршиж байна.

Нээлттэй ХК байхын давуу талууд:

  • Иргэд хувьцааг захиран зарцуулах эрх үүснэ: Хувьцааг нээлттэй зах зээлд арилжих, нээлттэй захад тогтсон ханшийг баримтлан өв залгамжлах, бэлэглэх болон бусад эрхээ хэрэгжүүлэх боломжтой болно.
  • Бодит ханш тогтоно: Арилжаа биржээр ил тод, нээлттэй, шударга явагдах тул үнэ бодит эрэлт, нийлүүлэлтийн үндсэн дээр тогтоно.
  • Хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг цэгцэлнэ: Нийтэд санал болгосон үнэт цаасыг ҮЦТХТ-д хадгалуулах тул иргэдийн хувьцааны эзэмшил баталгаажиж эрх бүхий байгууллагад бүртгэгдэнэ.
  • Төр засгийн шийдвэр хэрэгжинэ: УИХ-ын 2018 оны 6 сарын 29-ний өдрийн 73 тоот тогтоолын 1.1.-д “...Тавантолгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцааны 30% хүртэлхийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалан, шаардлагатай хөрөнгө оруулалтыг татсаны үндсэн дээр Тавантолгойн ордын үнэ цэнийг өсгөх хүрээнд холбогдох дэд бүтцийн болон шаардлагатай бусад төсөл, хөтөлбөрийн тодорхой хэсгийг санхүүжүүлэх” гэж заасан байдаг. Уг тогтоол болон УИХ, ЗГ-аас өмнө гаргаж байсан бусад тогтоолууд хэрэгжиж эхэлнэ.
  • Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх үндсэн зорилгыг дэмжинэ: ЭТТ-н хувьцааг арилжаалснаар биржийн арилжааны идэвх нэмэгдэх, гадаад, дотоодын шинэ хөрөнгө оруулагчид бий болж, бусад хувьцааны идэвхийг давхар нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой.

Нээлттэй ХК болох эрсдэл: Арилжааг нээсэн тохиолдолд ард иргэд ихээр хувьцаагаа худалдаж, үнэ ханшийг бууруулах зохиомол дарамт үүсгэх эрсдэлтэй. Тус эрсдэлээс сэргийлэхийн тулд дараах арга хэмжээг авах боломж бий.

1. 10% арилжих, 90% тусгаарлах

Арилжаа эхэлсэн даруй иргэдийн эзэмшлийн 30% орчмыг (300-350 ширхэг хувьцаа) арилжихыг зөвшөөрөх, үлдсэн 70%-ийг тусгаарлалтад оруулах. Ингэснээр, бүх иргэн өөрийн эзэмшлийн хувьцааны 30% орчмыг бүрэн худалдана гэж үзэхэд, нийт хувьцааны 5% орчим буюу 750 сая ширхэг хувьцааг худалдах захиалга ирнэ. 

2. ЭТТ хувьцаа халааслах

Хувьцааны ханш нийлүүлэлт эрэлтээс давсан үед л унах учраас эрэлтийг тогтмол байлгах үүднээс ЭТТ нь өөрийн хуримтлагдсан ашгаар хувьцааг зах зээлээс эргүүлэн худалдан авах.

Компани хувьцаагаа эргүүлэн худалдан авснаар халаасны хувьцаатай болох бөгөөд ЭТТ нь хувьцааны 5% хүртэлхийг олон нийтээс эргүүлэн худалдан авсан тохиолдолд, одоогийн зарласан 3 тэрбум ширхэг хувьцаа (20%)-тай нийлж, нийт хувьцааны 25% орчмыг гадаадын хөрөнгийн биржид гаргах боломжтой болно. 

ОУ-ын хөрөнгийн биржид хувьцаа гаргах нийтлэг шалгуур нь нийт хувьцааны 25% ба түүнээс дээш хувийг гаргах, зах зээлийн үнэлгээнээс хамаарч зарим биржүүд хөнгөлөлт үзүүлэх боломжтой байдаг. Тухайлбал, 

  • Лондоны хөрөнгийн биржийн Премиум захад бүртгүүлэхийн тулд нийт хувьцааны 25%,
  • Хонконгийн хөрөнгийн биржийн Үндсэн захад нийт хувьцааны 25% эсхүл HK$50 саяын хувьцаа олон нийтийн эзэмшилд байх,
  • Нью-Йоркийн хөрөнгийн биржид IPO хийхэд $40 саяас дээш хэмжээний хувьцаа олон нийтийн эзэмшилд байх.

Нийт гаргасан хувьцааны 25%-иас доошгүйг олон нийтэд санал болгох энэ шаардлагыг хангахын тулд компани нэмж хувьцаа гаргах замаар иргэдийн эзэмшлийн хувийг багасгах (dilution)-аас сэргийлж, хувьцаа халааслах нь илүү хөрөнгө оруулагчдын эрх ашигт нийцтэй хувилбар юм.

3. СЗХ-ны болон Биржийн зохицуулалт

Биржийн арилжааны мэдээлэл нь ил тод байдаг тул хувьцаа эзэмшигчид байнгын хяналт тавьж, ҮЦЗЗТХ-ийн дагуу компанийн 5% буюу түүнээс дээш хувийн эзэмшигчдийг ил тод мэдээлдэг зарчимтай. 

Мөн олон нийт гэнэтийн паникаас үүдэлтэй ханшийн хэт савлагаа үүсгэхгүй байх үүднээс өдрийн арилжааны ханшийн хязгаар нь өмнөх өдрийн хаалтын ханшаас ±15 тогтоосон байдаг зэргээр зах зээлд хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалж ажилладаг. 

4. Иргэдийг идэвхжүүлэх

Иргэд, олон нийтэд хувьцаа, хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгох аяныг мэргэжлийн бүх байгууллагуудын нөөц бололцоог дайчлан өргөн хүрээнд өрнүүлж, зохион байгуулах. ЭТТ-н хувьцааны боломжит үр шимийг сурталчлах, өмнөх цэнхэр ягаан тасалбарын хувьчлалын алдаанаас сэргийлэх тухай анхааруулахын хэрээр, дотоодын иргэд, ААН-үүд хувьцаа зарахгүй байх, цаашилбал нэмж худалдан авах сонирхол нэмэгдэнэ.

5. Гадаадын ХОС-г идэвхжүүлэх

ЭТТ-н хувьцаа гадаадын томоохон хөрөнгө оруулалтын сангуудын зайлшгүй хөрөнгө оруулалтын багцдаа багтаах хувьцаанд зүй ёсоор тооцогдож байгаа тул гадаадын хөрөнгө оруулагчид, тэр дундаа мэргэжлийн хөрөнгө оруулагчдад сурталчилгаа явуулах арга хэмжээг зохион байгуулна.

Дээрх арга хэмжээнүүдийг хавсран авч хэрэгжүүлснээр ханшийг тогтвортой байлгах, эрэлтийг нэмэгдүүлсний үндсэн дээр үнэ цэнийг өсгөх ч боломжтой байна.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.