Өнгөрсөн 7 хоногт Монголын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын акулуудын нэг Мобиком Корпорац рибрэндинг хийж, шинэ лого, өнгө төрхөө танилцууллаа. Харин шинэхэн лого нь хэд хоног сошиал ертөнцөөр нэлээн сайн хүмүүсийн ярианы сэдэв болоод авсан.
Рибрэндинг гэж юу вэ?
Рибрэндинг гэдэг нь тухайн компани лого, алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс гэх мэт зүйлсээ шинэчилж, хэрэглэгчид, хамтрагч байгууллагууд, өрсөлдөгч нарынхаа дунд шинэ өнгө төрхийг хоногшуулах процесс юм. Компаниуд ихэвчлэн бизнесээ өргөжүүлэх, шинэ зах зээлд нэвтрэх, хэрэглэгчдийн хүрээг тэлэх зорилгоор рибрэндинг хийдэг аж.
Бусад амжилттай кейсүүд…
Хүн бүрийн мэдэх дэлхийн томоохон компаниудын ихэнх нь рибрэндинг хийсээр иржээ. Apple (AAPL) гэхэд л 3 удаа, Starbucks (SBUX) 4 удаа, Pepsi (PEP) 11 удаа рибрэндинг хийсэн аж. Тэртээ 1997 онд Стив Жобс Apple-д эргэн ирж, CEO болсон даруйдаа солонгын 7 өнгөтэй байсан логогоо орчин үеийн металл гадаргуутай логогоор өөрчилсөн байдаг. Үүний шалтгаан нь Apple-ийн өнгө төрхийг илүү ирээдүй рүү чиглүүлэх зорилготой байсан бөгөөд энэ үйл явдлаас үүдэж тэдний борлуулалтын орлого дараагийн 10 жилд 3.5 дахин нэмэгдэж, $24.6 тэрбумд хүрчээ.
Мобикомын хувьд…
Манай бизнесийн салбарт 25 жил амжилттай өрсөлдөж буй Мобиком цар тахлаас шалтгаалж, дижитал шилжилтэд зориулан рибрэндинг хийжээ. Нэгэнт бизнесийн ертөнцийг цар тахал нэлээдгүй өөрчилж байгаа энэ цаг үед дараагийн рибрэндингийг ямар компани хийх бол?
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.