
“Лапша” брэнд нь 100% Монгол ажилчидтайгаар үйл ажиллагаа явуулж, бүх түүхий эдээ дотоодын аж ахуй нэгжүүдээс ханган авахын сацуу сав баглаа боодлоо ч үндэсний хэвлэлийн үйлдвэрт захиалан хэвлүүлж авдаг, 99%-ийн дотоодын худалдан авалтаар бүтээгддэг үндэсний брэнд юм.
Бидний өдөр тутмын хэрэглээний барааны бүтээгдэхүүний ихэнх нь импортынх байдаг учир хэдэн арван сая $ урсаж буй. Энэ урсгалыг зогсоож, ₮-өө эх орондоо үлдээдэг цөөн бүтээгдэхүүний нэг нь Лапша гоймон юм.
Өөрөөр хэлбэл, энэ бүтээгдэхүүнээс нэг ч $ гадагш урсахгүй, харин Монгол айл өрхийн орлого, дотоодын бизнесийн ашиг, ажилчны амьдрал руу эргэн очдог нь бодит эдийн засгийн үр нөлөө болж байна.
Тэгвэл 100% үндэсний брэнд ямар байдаг гээч?
🍲 Үйлдвэрлэл, орц найрлага: Лапша брэндийн бүтээгдэхүүнийг Роботжсон технологи бүхий бүрэн автомат үйлдвэрт, Монголын эрүүл хөрсөнд ургасан улаанбуудайн түүхий эдээр элковитоор баяжуулан бэлтгэдэг аж.
💡 Элковит гэдэг нь хүний биед зайлшгүй шаардлагатай В1, В2, В3, төмөр, цайр, фолийн хүчил зэрэг суурь аминдэм, эрдсүүдийг хэлнэ. ЭНД дарж Элковиттой гоймон болон энгийн гоймонгийн ялгааг хараарай.
Гэснээс 7 хоногт 4 удаа шөлтэй хоол идэж хэвшсэнээр хоол боловсруулах эрхтний ямарваа өвчнөөс сэргийлэхэд дэм болдог гэнэ шүү.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.