• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Бизнес

Компанийнхаа үнэлгээг 1,000% өсгөсөн брэнд 

yld
С.Ангирмаа
6 сарын 25, 2025
6 сарын 25, 2025

Өнөө Labubu-н трэнд чинь өндөрлөх шинжгүй л байна даа. Монголд ч хаа сайгүй зарагдаж байна. Энэ трэнд Pop mart-н хувьцааны үнийг ч пуужиндуулаад байна. 

💥 222%-ийн өсөлт

Labubu-г бүтээгч Хятадын тоглоом үйлдвэрлэгч Pop Mart (9992.HK) 2020 оны 12-р сард IPO хийж $676 саяыг босгож байв. IPO гарсан анхны өдөр хувьцааны үнэ нь 79.2% өсөж зах зээлийн үнэлгээ нь $12.5 тэрбумд хүрч байсан түүх бий. Гэвч тэр үеэс хойш Pop Mart-н хувьцааны үнэ тасралтгүй унаж байлаа. 2022 онд нэгж хувьцааны үнэ нь хамгийн доод цэгтээ хүрч IPO-н үнээсээ 3.8 дахин үнэгүйдэж байсан аж. 

  • 🔥 Сэргэлтийн цэг: Pop Mart-н зах зээлийн үнэлгээ 2023 онд ч сэргэхгүй шал арчсан ч 2024 оны 2-р сараас хойш эрчимтэй нэмэгдэж эхэлсэн байна. Яг энэ үеэс хойш энэ оны 6 сарын 6 хүртэл бүхэл бүтэн 1,442% өссөнөөр түүхэн дээд үнэ буюу HK$273-т хүрсэн юм. 
  • 🤯 Хэдийг олох байсан бэ? Бодъё л доо, Labubu од болно гэдгийг мэдээд Pop Mart-н хувьцааг IPO-нх нь үеэр ₮500 мянгаар авсан бол одоо нийт хөрөнгө маань ойролцоогоор ₮3.2 сая болж өсөөд ₮2.7 саяын цэвэр ашиг олох байж. Хамгийн ёроол үнэ буюу 2022 оны 10-р сард HK$10.2 байхад нь адил дүнгээр хөрөнгө оруулсан бол бүр ₮11.6 саяын цэвэр ашиг олох байжээ гэж.  

📈 Pop Mart-н орлого өдрөөс өдөрт… 

Цаашлаад, "secret" Labubu-г эрэх хобби Pop Mart-н орлогыг өсгөсөөр. 67:1 буюу 1:72 магадлалтай нууц хувилбарыг хайж цуглуулдаг сонирхогчдын зардал дунджаар $2 мянга байдаг аж. Дээрээс нь нэмээд эрэлт хангалттай их байхад Pop Mart-н онлайн болон биет дэлгүүрт зарагдаж буй барааны нөөц хангалтгүй хэвээр байгаа нь хоёрдогч зах зээлийн үнийг өрдсөөр байна. Энэ ч утгаараа Pop Mart-н 2024 оны орлого 2017 оныхоос 74 дахин, 2023 оныхоос 2 дахин нэмэгдэж $1.8 тэрбумд хүрсэн байдаг.

  • 🧐 Энэ жил хэдийг олох вэ? Компани 2024 оны орлогынхоо 23.3%-ийг Хятадын зах зээлээс гадуурх борлуулалтаас олсон гэж байгаа. Энэ онд бусад улсууд тэр дундаа Америкт Labubu-н эрэлт дийлдэхгүй болсон тул Pop Mart “The Monsters” цувралын хүүхэлдэйгээс гадна жижиг сажиг бусад тоог 2 дахин нэмсэн. Тэгэхээр тэдний энэ жилийн орлого 2024 оныхыг хэд ч нугалж магадгүй байна даа.   

Эцэст нь… Сүүлийн 1 жилийн хугацаанд хамгийн хурдтай тэлж өссөн бизнесийн тоонд маргах юмгүйгээр Pop Mart багтахаар байна даа. Монголоос нэг ийм бизнес төрчихвөл ёстой хэнтэй юу ярих вэ дээ. 😅

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.