Хариулахаас шинжлэх хүртэл CallPro харилцагчийн үйлчилгээнд зориулсан 5 AI бүтээгдэхүүнээ танилцууллаа. Эдгээр шийдлүүд нь дуудлага, чатад хариулах, хэрэглэгчийн хэрэгцээг тодорхойлох, үйлчилгээний чанарыг үнэлэхээс эхлээд харилцан ярианд иж бүрэн анализ хийж, шинжлэх хүртэлх ажлыг автоматжуулахад туслах ажээ. Ямар AI бүтээгдэхүүн байна вэ гэвэл,
AI оператор: Ирсэн дуудлагад автоматаар хариулж, хэрэглэгчтэй харилцана. Мөн хэрэглэгч рүү автоматаар дуудлага хийж, шаардлагатай мэдээллийг хүргэнэ.
AI чатбот: Чат дахь хэрэглэгчийн асуултад шуурхай, 24/7 хариулна.
Дуудлагын чанарыг үнэлэх AI: Үйлчилгээний чанар, стандартыг шалгаж, үнэлнэ.
Дуудлагад анализ хийх AI: Дуудлагыг шинжилж, яриаг бичвэр болгон хөрвүүлэх, гол санааг хураангуйлах, ангилах зэргээр хэрэглэгчийн хэрэгцээ, асуудлыг тодорхойлно.
Платформын туслах: Тайлан, үзүүлэлтийг тайлбарлаж, шинжилгээ хийхээс гадна ажилтанд шаардлагатай заавар, мэдээллийг өгнө.
Эцэст нь… Танай байгууллага утас, сошиал хаягтай л бол CallPro AI шийдлүүдийг нэвтрүүлэх боломжтой. Өдөр тутмын ажлаа хөнгөвчилж, бүтээмжээ нэмэгдүүлэхийг хүсвэл CallPro-той холбогдоорой. 📞🙌🏻
Холбогдъё
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.