
Энэ 7 хоногт Европын сэргээн босголт, хөгжлийн банк (EBRD)-ны Монголд үйл ажиллагаа явуулж эхэлсний 20 жилийн ой тохиож байгаа. Энэ хүрээнд өнгөрсөн 20 жилийн түүхийг эргэн харцгаая.
💵 20 жилд $3.2 тэрбум
2006 онд Монгол EBRD-н үйл ажиллагаа явуулж буй 39 орны нэг болж байв. Өнгөрсөн хугацаанд тус банк Монголын нийт 172 төсөлд $3.2 тэрбумын санхүүжилтийг олгоод буй. Эдгээр санхүүжилтийн 90% нь хувийн хэвшилд төвлөрдөг. Одоогийн идэвхтэй санхүүжилтийн багцыг задалбал, 43% буюу $570 саяыг томоохон корпорацуудад, 31% буюу $411 саяыг банк, санхүүгийн салбарт, 26% буюу $337 саяыг тогтвортой дэд бүтцийн чиглэлд олгожээ.
🍰 Санхүүжилтийн төрөл нэмэгдэв
Цаашлаад, тус банк эхний 10 жилд Монголд голчлон зээл, хувь хөрөнгө оруулалт, худалдааны санхүүжилт олгож, санхүүгийн салбар болон уул уурхайд төвлөрч байсан бол өдгөө зээлийн бүтээгдэхүүн нь төрөлжиж, энгийн зээлээс багц санхүүжилт, эрсдэл хуваалцах зээл, худалдааг дэмжих хөтөлбөр, гадаад хөрөнгө татах санхүүжилт олгох болжээ.
Эцэст нь… EBRD болон Монголын 20 жилийн хамтын ажиллагааг хураангуйлж дууслаа. Ирэх 3 жилд тус банк медиа, харилцаа холбоо, технологийн гэсэн шинэлэг салбаруудад хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа зарласан. Гэснээс бидний EBRD-тай хамтран жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан цуврал подкастыг ЭНД дарж үзээрэй. Хэрэг болно. 😉
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.