• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 7 сарын 18, 2023
Санхүү

Банкны тухай хуулийг шинэчилнэ

lemonpress
А.Пүрэвжаргал
7 сарын 18, 2023
7 сарын 18, 2023

Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу бол аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмших банкны хувьцаа 20%-иас хэтрэхгүй байх бөгөөд энэ оны сүүл гэхэд тус шаардлагыг банкнууд хангасан байх ёстой. Гэхдээ энэхүү заалтыг өөрчилж магадгүй байна.

Байр суурь: Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн

“Монголын ТОП 5 арилжааны банк хуулийн дагуу IPO хийж, олон нийтэд 5%-10%-ийг санал болгон нийт ₮720 тэрбумыг төвлөрүүлсэн. Бидний харж байгаагаар одоогийн нөхцөлд МХБ дээрх төлбөрийн хөрвөх чадвар нь ханасан болов уу. Тиймээс бидэнд гаднын хөрөнгө оруулалт хэрэгтэй.

Харин манай хуульд нэг хүн нэгээс олон банкны хувьцаа эзэмшигч байж болохгүй, мөн 20%-ийн хязгаарлалт зэрэг заалт гаднын хөрөнгө оруулагчдын хувьд таагүй нөхцөл болж байна. Тухайлбал, гаднын хөрөнгө оруулагчид ядаж компанийн тухай хуульд заасанчлан ердийн олонх, 34%-ийг эзэмших зэрэг хуулийн зохицуулалттай заалтуудыг эргэж харахад хүргэж байгаа” хэмээв. Түүний МЭЗЧ-ны үеэр бидэнд өгсөн ярилцлагыг ЭНДЭЭС үзээрэй.

Эцэст нь… Хэдийгээр банкнуудын IPO хөрөнгийн зах зээлийн хөгжлийг ахиулсан ч энэ мэтчилэн хуулийн хязгаарлалт нь цаашдын тэлэлт, шинэ боломжуудыг хязгаарлаж буй аж. Тиймээс Монголбанк намрын чуулганаар хэлэлцэх Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг бэлдэж буй гэнэ. Намраас “банкны эзэд” болсон та бүгдэд тун чухал хуулийн хэлэлцүүлэг өрнөх нь байна шүү.  

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.