• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 11 сарын 14, 2024
Санхүү

ХХБ Австри Улсын Венийн Хөрөнгийн Бирж дээр бонд гаргалаа

yld
С.Ангирмаа
11 сарын 14, 2024
11 сарын 14, 2024

Худалдаа Хөгжлийн Банк (TDB) Монгол Улсаас анх удаа Олон улсын мэргэжлийн хөрөнгө оруулагчдад зориулсан Нийгмийн болон Ногоон бондыг хаалттай хэлбэрээр гаргалаа. Хаана гээч? Австри Улсын Венийн Хөрөнгийн Бирж дээр. 😎 

  • Чимх тайлбар: Тус төрлийн бондыг ядуурал, боловсрол, эрүүл мэнд гэх мэт нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх нэмээд сэргээгдэх эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлт зэрэг экологийн сайн сайхныг дэмжих зорилгоор гаргадаг.

🌏 Дэлхийд гарсан бонд

Нэг талаас ХХБ 2007 оноос хойш ОУ-ын зах зээлд нийт $1.14 тэрбумын үнэлгээ бүхий 5 удаагийн бонд амжилттай арилжаалсан арвин туршлагатай. Нөгөө талаас Ногоон банк болох урт хугацааны стратегийн хүрээнд 2030 он гэхэд $2 тэрбумын тогтвортой хөгжлийг дэмжих санхүүжилт олгох зорилт тавиад буй. Үүний үр дүнд ХХБ ОУ-д “Senior Unsecured Green and Social bond” нэртэй бондоо 5 жилийн хугацаатайгаар гаргаад байгаа хэрэг.  

  • 💰 9.5%: Уг бондод дэлхийн ТОП-10-т эрэмбэлэгддэг Ассет Менежментийн Компаниас хөрөнгө оруулсан нь Монгол Улсын хувьд түүхэн амжилт байлаа. Түүнчлэн тус бонд жилийн 9.5%-ийн хүүтэйгээр гарсан бөгөөд хүү болон үндсэн төлбөр төлөх давтамж нь 6 сар тутамд байх аж. Сонирхуулахад, бондын андеррайтераар KISA буюу Korea Investment & Security Asia компани ажиллажээ.

🤑 Хэдийг, юунд?

Одоо хамгийн сонирхолтой хэсэг рүүгээ ороход, тус бонд ОУ-ын зах зээлээс нийт $50 саяын санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүлсэн байна. Уг эх үүсвэрийн 80% буюу $40 саяыг ногоон зээлд, үлдсэн $10 саяыг нийгмийн зээлд зориулагдах юм. Ингэснээр нийгмийн асуудалд чиглэсэн, төслүүд урагшилж, ногоон эдийн засгийн хөгжил хурдсах боломж бүрдэх нь ээ. 

Эцэст нь… ХХБ-ны ОУ-ын зах зээл дээр ийм төрлийн бондыг амжилттай гаргасан нь банкны салбарын болоод Монгол Улсын нэр хүндийг өргөсөн явдал боллоо. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.