Зээ хүсэн хүлээсэн ХХБ (TDB)-ны тайлан гарч, нээлттэй 6 банкны 2023 оны үр дүнг харьцуулан дүгнэх цаг ирлээ. Хэн “A”, хэн “F” авав? Кофегоо аягалаад, анхааралтай уншаарай. Сайхан гэгч тоймлоодохъё.
Таван “🅰️”, нэг “🅱️“
Нийт 71 мянган хөрөнгө оруулагчтай болсон 6 банк ₮52 их наядын хөрөнгийг удирдаж байна. Энэ дүн 2022 оны мөн үеэс 26.8% өсжээ. Заа тэгээд банк тус бүрээр нь задлаад шинжвэл,
Ангийн аварга: Тус салбарын акул ХААН Банк (
KHAN)-ны ашиг 24.5% өсөж ₮558.8 тэрбумд
хүрснээр нээлттэй 6 банкны нийт ашгийн бараг тал буюу 46.3%-ийг дангаараа бүрдүүлжээ.
Өсөн дэвшигчид: Цаана чинь цэвэр ашгаа 80% өсгөж ₮181 тэрбумд хүргэсэн банк
байна. Хэн бэ гэж үү, Голомт банк (
GLMT). Тэдний харилцах болон хадгаламжийн хэмжээ л гэхэд 37.5% өсөж ₮7.7 их наядад хүрсэн аж. Мөн Богд Банк (
BOGD)-ны ашиг 52.7% нэмэгдэж ₮29 тэрбум болжээ. Хадгаламжийн хэмжээ нь л гэхэд 92%
өссөн хойно арга ч үгүй биз. Хас болон ХХБ-ны ашиг ч өсөөд амжиж.
Ганц улаан: Аа харин нөгөө талд Төрийн банк (
SBM) ганцаараа улаанаар
эргэв. Тодруулбал, нээлттэй 6 банкны ашиг дунджаар 30.5% өссөн байхад тус банкных 9.4% урууджээ. Түүнчлэн тэдний ROE буюу эздийн өмчийн өгөөж нь 6 банк дундаа хамгийн бага буюу 15.5% байна. Тиймээс л тэдэнд “B” үнэлгээ өгсөн хэрэг.
Шар гэрэл: 2022 оны III улиралд ХХБ-ны чанаргүй зээлийн хэмжээ ₮1 их наядад хүрч
байв. Харин уг дүн 2023 оны эцэст 2 дахин буурсан ч нийт зээлд эзлэх хэмжээ өндөр хэвээр буюу 9.1% байна. Харин ХасБанк (
XAC)-ных 2.9%
байгаа юм. Тэнгэр газар шиг байгаа биз?
2 VS 4
Цаашлаад тэдний P/B харьцааг харвал ХХБ болон ХасБанкных 1-ээс их байгаа бол бусад банкных 1-ээс бага байна. P/B харьцаа 1-ээс их байвал уг хувьцаа дансны үнээсээ өндөр эсрэг тохиолдолд хямд гэсэн утгатай гэдгийг санаж байгаа биз дээ? Тэгэхээр 4 банкны хувьцаа хямд байна гэсэн үг. Угаас ХААН болон ХасБанкнаас бусад банкны хувьцааны үнэ IPO үнээсээ доош ороод байна.
Эцэст нь… Манай банкны томчуудын өнгө зүс жилээс жилд л сайжирч байна даа. Одоо тэгээд ар араасаа ногдол ашиг тараах шийдвэр гаргах болов уу, яах бол?
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.