DXCUP 2024 нь Монголд цахим шилжилтийг идэвхжүүлэх, МХХТ, дижитал инженерчлэлийн хүний нөөцийг хөгжүүлэх зорилгоор ЖАЙКА, Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, DX Mongolia хамтран оюутнуудын дунд зохион байгуулдаг, бизнес загвар боловсруулах тэмцээн юм. Оюутнууд Монголын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр дижитал технологи ашигласан бүтээл туурвиж, бизнес болгох боломжоороо өрсөлдсөн юм.
Өнөөг хүртэл 2 удаа зохион байгуулагдсан бөгөөд анхны удаа “Deep Learning Contest” нэртэйгээр зохион байгуулагдаж, энэ удаа DXCUP 2024 нэртэйгээр 3 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.
DXCUP 2024-т оролцохоор 50 орчим баг хүсэлт ирүүлснээс сонгон шалгаруулалтаар Монголын 10 баг, Японы 3 баг шалгарсан юм.
Шалгарсан багууд 2 сарын хугацаанд менторуудын дэмжлэгтэйгээр бизнес загварчлал дээр ажиллаж, нийт 3 удаа тусгай семинар зохион байгуулж, бизнес загвараа сайжруулах, илтгэл тавих талаар заавар зөвлөгөө авсан.
Эцсийн шатны шалгаруулалт 12 сарын 9-нд Blue Sky зочид буудалд зохион байгуулагдсан ба 12 баг танилцуулга хийсний дараа 3 багийг шалгаруулж, мөнгөн шагнал гардууллаа.
Мөн уг арга хэмжээний үеэр Монголын гарааны бизнесийн хөгжлийг дэмжигч MSTART гарааны бизнесийн экосистемийн талаар танилцуулга хийж, Монгол дахь цахим шилжилтийн үйл явц болон гарааны бизнесийг дэмжих сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулах юм.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.