Хуучирсан мэдээ/ 10 сарын 25, 2023

III улиралд крипто зах зээлийн хэмжээ өнгөрсөн улирлаасаа 8.6% буурчээ

Өчигдөр Биткойны үнэ 1 өдрийн дотор 14% өсөж энэ жилийн хамгийн өндөр түвшин болох $35,150-т хүрч криптод дурлагсдын зүрхийг огшоолоо. Тэгвэл тус салбарын III улирал хэр байсныг харцгаах уу даа.

  • Crypto Puls: Уг тайлан нь Binance (BUSD)-н крипто зах зээлийн III улирлыг тольдсон тайлан юм.

Сорилт дүүрэн крипто ертөнц

Өнгөрсөн III улиралд крипто зах зээлийн хэмжээ өнгөрсөн улирлаасаа 8.6% буурчээ. Түүнчлэн тус зах зээлд хөрөнгө босгох нь улам хэцүү болж буйг харуулах мэт өнгөрсөн улиралд нийт босгосон хөрөнгийн хэмжээ 3 жилийн түүхэн доод түвшинд хүрсэн байна. Анзаарах нь ээ, он гарснаар крипто салбарт SEC болон крипто салбарынхны хоорондын шүүхийн маргаан л дуулиан шуугиан тарьснаас биш хэлцэл, худалдан авалт тийм ч их дуулдаагүй дээ.

Ногоон? Биш ээ улаан

Үргэлжлүүлээд криптовалютуудын үнийн хөдөлгөөнийг харахад, он гарснаас хойш Биткойн (BTC) 63%, Ethereum (ETH) 40%, XRP (XRP) 52% тус тус өссөн бол Binance (BNB) 12.7% унаад буй.

Үнийн хөдөлгөөн иймэрхүү тэгвэл хэрэглэгчид хэр хөдлөв?

  • Хөдөлгөөн: Binance-н сарын дундаж хэрэглэгчдийн тоо харьцангуй тогтмол байсан ч сарын дундаж гүйлгээний тоо II улирлаас 13% буураад буй. Илүү бага гүйлгээ хийгдэх тусам гүйлгээний шимтгэл буурдаг жамаар Binance-н шимтгэлийн хураамж $0.09 болсон байна.

UP: Hashrate

Түүнчлэн III улирлын онцлох хэсэг нь Биткойны Hashrate шинэ дээд түвшинд хүрсэн явдал байв. Энэ нь зах зээлд Биткойн олборлоход хэр хүндрэлтэй байгааг илтгэдэг хэмжүүр бөгөөд товчоор бол тус улиралд Биткойн арилжаа удаашралтай л байсныг илтгэж буй.

За, крипто салбарын III улирал нэг иймэрхүү. Уналттай, удаашралттай, хэрүүл маргаан дүүрэн байхын хажуугаар Ripple SEC-н эсрэг шүүхийн маргаанд ялсан, PayPal (PYPL) стэйблкойн гаргахаар болсон, Coinbase (COIN) Америкт крипто фьючерсийг бүртгүүлэх зөвшөөрлөө авсан зэрэг сайн мэдээ ч байгаа шүү. Түүнчлэн SEC-с Биткойны хамтын биржээр арилжаалдаг санд зөвшөөрөл олгож магадгүй гээд крипто салбар сэргэх нь үү, яах бол?

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.