• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 5 сарын 29, 2023
Opinions
Lemon Press
/ 5 сарын 29, 2023

Бүртгэлтэй крипто биржийн үйл ажиллагаа 

Нийгэмд мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэх зорилготой Lemon Press Opinions булангийн ээлжит дугаараараа Өмгөөллийн Фиделитас Партнерс ХХН-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Б.Наранцэцэгийн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн тухай хуулийн талаарх нийтлэлийг хүргэж байна. Тухлан уншина уу!

Нийгэмд мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэх зорилготой Lemon Press Opinions булангийн ээлжит дугаараараа Өмгөөллийн Фиделитас Партнерс ХХН-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Б.Наранцэцэгийн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн тухай хуулийн талаарх нийтлэлийг хүргэж байна. Тухлан уншина уу!

Хууль тогтоогчид виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл батлагдсанаар дараах эерэг нөлөө гарна хэмээн үзэж тус хуулийг баталж байсан. Гарах эерэг нөлөө: 

  • ФАТФ стандартыг биелүүлэх;
  • эдийн засгийн эргэлт нэмэгдэх; 
  • гаднын хөрөнгө оруулагчдыг татах;
  • санхүүгийн хэрэглэгч олон төрлийн төлбөрийн хэрэгслийн сонголттой болж зардал багасах;
  • өмчийн эрх зүйн хамгаалалттай болох;
  • мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэл буурах;

Ийнхүү хуулийг үзэл баримтлалын хүрээнд хэрэгжүүлэхэд СЗХ-ны дотоодын крипто биржийн үйл ажиллагаанд хэрхэн хяналт тавихаас шууд хамаарна. 

Виртуал хөрөнгийн үйлчилгээ ба крипто биржийн үйл ажиллагаа 

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д дараахаас бусад төрлийн үйл ажиллагаа эрхлэхийг виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид хориглосон. 

  • виртуал хөрөнгийг албан ёсны мөнгөн тэмдэгтэд арилжих;
  • виртуал хөрөнгийг өөр төрлийн виртуал хөрөнгөөр арилжих;
  • виртуал хөрөнгийг шилжүүлэх;
  • виртуал хөрөнгийг хадгалах, удирдах;
  • виртуал хөрөнгийг олон нийтэд санал болгож, худалдах;

Виртуал хөрөнгөд суурилсан үйлчилгээ олон төрөл, хэлбэр, нэршилтэй байх боломжтой. Тиймээс бүртгэлтэй биржийн үзүүлэх үйлчилгээг дээрх 5 төрлийн үйл ажиллагаанд хамаарч байгаа эсэхийг тодорхойлох шаардлага үүсэж байна. Тухайлбал, виртуал хөрөнгийн өдрийн арилжааны хэмжээгээр тэргүүлдэг Binance, Coinbase (COIN), Kraken зэрэг төвлөрсөн крипто биржүүдийн дараах үйлчилгээг Монголоос хандаж авах нээлттэй юм.

  • Виртуал хөрөнгө худалдан авах, арилжих (trade);
  • Виртуал хөрөнгө шилжүүлэх (swap/transfer); 
  • Виртуал хөрөнгө өгөөжтэй хадгалах (staking);
  • Виртуал хөрөнгийг арилжааны жагсаалтад шинээр бүртгэх (listing);
  • Хэтэвч (custody/wallet);
  • Виза карт (card/visa card); 
  • Токен төсөлд хөрөнгө босгох (launchpad/lab);
  • Төлбөрийн үйлчилгээ (payment);
  • Виртуал хөрөнгө, таваар, үнэт цаас зэрэг хөрөнгөд суурилсан хэлцлийн арилжаа (derivatives);

Эдгээр үйлчилгээнүүд нь виртуал хөрөнгийг арилжих, шилжүүлэх, хадгалах, удирдах, олон нийтэд санал болгох үндсэн үйл ажиллагаанд хамаарна. Тухайлбал, СЗХ-нд виртуал хөрөнгийг арилжих, шилжүүлэх үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлсэн крипто биржүүд нээлттэй компанийн үнэт цаас, эсхүл бондод суурилсан “derivative” арилжаа эрхлэх боломжтой.

Арилжаа буюу үндсэн хэлцэлд суурилж буй үнэт цаас, бондын эзэмшлийг шилжүүлэх асуудал хөндөгдөхгүй тул зохицуулалттай салбарын харилцаанд хамаарахгүй. Арилжаанд зөвхөн крипто биржийн тодорхойлсон виртуал хөрөнгөөр оролцох боломжтой тул хэлцэл биелэх үед крипто биржээс эсхүл протоколын дагуу виртуал хөрөнгийн шилжүүлэг хийгдэнэ. 

Крипто биржийн үйл ажиллагааны хязгаарлалт ба зохицуулагч байгууллагын оролцоо

Дотоодын крипто биржүүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээ хуульд виртуал хөрөнгийн үйлчилгээ гэж тодорхойлсон 5 үйл ажиллагаанд хамаарах (суурилах) эсэхээр шалгуур хийж, хамаарах тохиолдолд хориглохгүй байх нь хуулийн үзэл баримтлал, батлагдсан агуулгад нийцнэ. 

Тухайлбал, Security Token Offering (“STO”)-д хамаарах бонд эсхүл үнэт цаасыг токенжуулах замаар хөрөнгө босгох ажиллагаа тухайлсан үнэт цаас эсхүл бондод суурилсан буюу түүгээр баталгаажсан токен гаргах үйлчилгээнээс ялгаатай.

Тиймээс дотоодын крипто бирж дээр үнэт цаас эсхүл бондоор баталгаажсан токен гаргах ажиллагаа виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуульд заасан виртуал хөрөнгийг олон нийтэд санал болгох үйл ажиллагаагаар дамжин хэрэгжүүлэх боломжтой. Гэвч нэр бүхий крипто биржийн бондоор баталгаажсан токен гаргах үйл ажиллагааг СЗХ зөвшөөрөөгүй (зөвшөөрөл өгөх, авах зохицуулалт байхгүй) тохиолдол гарсан. 

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль батлагдсанаар татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах гэмт хэрэгт виртуал хөрөнгө, крипто биржийн систем ашиглагдах болзошгүй эрсдэлүүдийг хянах, удирдах боломжтой болсон. Эдгээр эрсдэл нь бодитой бий болсон тохиолдолд авах арга хэмжээ, хүлээлгэх хариуцлага тодорхой болсон.

Тиймээс виртуал хөрөнгөд суурилсан үйлчилгээ хэлбэр, төрлийн хувьд нэмэгдэж, улмаар виртуал хөрөнгийн зах зээл тэлж буй хөгжлийн үед хувь нийлүүлсэн хөрөнгө, хүний нөөц, системийн аюулгүй ажиллагааг хангах хуулийн олон шаардлагыг дагасан өндөр зардал гаргаж, татвар, шимтгэл тогтмол төлж байгаа дотоодын крипто биржүүдийн нэвтрүүлэх шинэ төрлийн үйлчилгээг хуулийн зохицуулалтын хүрээнд уян хатан дүгнэж, хяналт тавих нь зүйтэй.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.