• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 10 сарын 31, 2024
Санхүү

TDB-н цэвэр ашиг 83.4% өслөө

yld
С.Ангирмаа
10 сарын 31, 2024
10 сарын 31, 2024

Зээ, удаан хүлээсний эцэст Худалдаа Хөгжлийн Банк (TDB)-ны тайлан гарчээ. Цэвэр ашиг нь жилийн өмнөхөөсөө 83.4% өсөж ₮200 тэрбумыг давсан байна. Юу нөлөөлөв өө?

🔍 Түүхэн ашгийн цаана

Тус банкны хүүгийн орлого тайлант хугацаанд 50.9% өссөн бол зардал нь 28% л нэмэгдсэн байгаа юм. Улмаар хүүгийн орлого болон зардлын зөрүү ₮166.6 тэрбумаар холдсон буюу ашигт ажиллагаа сайжирсан хэрэг. Угаас тэдний цэвэр зээл 33% өсөж ₮5.8 их наядад, харилцах хадгаламжийн хэмжээ нь 20.7% нэмэгдэж ₮8.7 их наядад хүрсэн байна. Иймээс л тэдний цэвэр ашиг огцом нэмэгдсэн хэрэг. 

  • 📌  Дунджаас доогуур: Гэхдээ ХХБ-ны энэ өсөлт нь ТОП-5 банкны дундаж өсөлтөөс доогуур байгаа юм. Жишээ нь ТОП-5 банкны нийт хөрөнгө дунджаар 27.7% өссөн байхад ХХБ-ны өсөлт үүнээс 5 нэгж хувиар доогуур байна. Мөн цэвэр зээл, харилцах хадгаламж, цэвэр ашгийн өсөлтийн хувь зэрэг нь бүгд дунджаас ялимгүй доогуур аж. 
  • 🔻 1 бүхлээс 0.4 рүү: Түүнчлэн яг  жилийн өмнө тус банкны чанаргүй зээлийн хэмжээ ₮1 их наядыг даваад байсан бол тайлант хугацаанд ₮432 тэрбум болж буурсан байна. Гэхдээ нийт цэвэр зээлд эзлэх чанаргүй зээлийн хэмжээ нь 7.5% буюу салбар дундаа өндөр хэвээр байгаа гэсэн үг. 

😴 Сэргэдэггүй ханш

Үргэлжлүүлээд, $TDB-н хөрөнгийн зах зээл дэх дүр төрхийг авч үзвэл байдал тийм ч сайн биш байна. Тодруулбал, тэдний хувьцааны үнэ өнгөрсөн оны 6-р сард л түүхэн дээд хэмжээ буюу ₮35.5 мянгад хүрсэн. Харин үүнээс хойш унаж^2 өнгөрсөн оны сүүлээр л ₮33 мянга буюу IPO-н үнэ дээрээ очсон юм. Өчигдрийн байдлаар бол хувьцааны үнэ нь ₮24,500 буюу IPO үнээсээ 34.7% доогуур байна. Улмаар тэдний зах зээлийн үнэлгээ он гарснаас хойш л гэхэд ₮445 тэрбумаар буурчээ. 

Эцэст нь… ХХБ-ны санхүүгийн үзүүлэлтүүд өсөлттэй ч салбарын дунджаас доогуур, нэмээд хувьцаа нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг нэг их татахгүй л байна уу даа. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.