• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 12 сарын 1, 2022
Судалгаа

Даваа гарагт хамгийн их автомашин хөдөлгөөнд оролцдог

yld
С.Ангирмаа
12 сарын 1, 2022
12 сарын 1, 2022

ҮСХ-ноос нийслэлийн авто замын түгжрэлийн статистик гаргажээ. Үүнээс харвал 20+ насны 3 хүн тутмын 2 нь тээврийн хэрэгсэлтэй аж. Тэгвэл энэхүү судалгааг 3 хэсэгт тоймлоё. 

I: Ерөнхий байдал

2021 оны байдлаар нийслэлд бүртгэлтэй 662,644 тээврийн хэрэгсэл байгаа нь 2012 оноос 1.8 дахин, жилийн өмнөхөөс 7.6% өссөн дүн юм. Түүнчлэн нийт тээврийн хэрэгслийн 81%-ийг суудлын автомашин эзэлж буй. Тэгвэл ямар хүмүүс автомашин эзэмшиж байна вэ?

  • 36% vs 64%: Нийслэлийн 18+ насны иргэдийн 51.7% нь нийгмийн даатгал төлдөг. Эдгээр НД төлөгчдийн 179 мянга буюу 36% нь л тээврийн хэрэгсэлтэй бөгөөд энэ нь нийт тээврийн хэрэгслийн 27.1%-ийг бүрдүүлж буй. Тэгэхээр тэдний ихэнх нь тээврийн хэрэгсэлгүй бололтой. 

II: Дугаарын хязгаарлалт хэр нөлөөтэй вэ? 

Дугаарын хязгаарлалт 2012 оноос хэрэгжсэн. Тэгвэл үүний нөлөөгөөр нийт суудлын автомашины хэдэн хувь нь хөдөлгөөнд оролцож, хэд нь хасагддаг бол? 

  • Даваа: 82.6% нь оролцож, 83.2 мянга нь хасагддаг. 
  • Мягмар: 80.4% нь оролцож, 93.9 мянга нь хасагддаг. 
  • Лхагва: 79.4% нь оролцож, 98.8 мянга нь хасагддаг. 
  • Пүрэв: 78.8% нь оролцож, 101.3 мянга нь хасагддаг. 
  • Баасан: 78.8% нь оролцож, 101.3 мянга нь хасагддаг. 

Даваа гарагт илүү түгжрэлтэй байдаг нь хамгийн их суудлын автомашин хөдөлгөөнд оролцдогтой холбоотой байж болох л юм. 

III: Сургууль & Замын хөдөлгөөн

Нийслэлийн ЕБС-д хамрагдаж буй сурагчдын 62.9% нь тээврийн хэрэгсэлтэй гэр бүлд амьдардаг бөгөөд энэ нь нийт тээврийн хэрэгслийн 28.5%-ийг бүрдүүлж буй. Түүнчлэн сурагчдын гэр, сургуулийн дундаж зай 2.7 км байгаа аж. Тэгэхээр хичээл цахимаар ороход түгжрэл буурах нь аргагүй юм даа. 

Эцэст нь… Түгжрэлийг бууруулах төсвөөс гадна ийм төрлийн судалгаа хийж, шинжилгээтэй шийдвэр гаргах нь зүйтэй. Дээрээс нь боловсролын чанарыг сайжруулах нь чухал. Хэрэв бүх сургууль чанартай бол хэн хол явахыг хүсэх вэ дээ.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.