• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Санхүү

Монголбанк ашигтай ажиллах нь яагаад чухал вэ? 

yld
С.Ангирмаа
5 сарын 15, 2025
5 сарын 15, 2025

Монголбанкны нийт хөрөнгө 2017 оноос хойш 150.4% өссөн байдаг. Харин ашигт ажиллагааны хувьд 2019 оноос хойш тасралтгүй алдагдал хүлээж байсан тэд өнгөрсөн онд эцэст нь нэг ₮306.2 тэрбумын ашигтай ажиллалаа. 

🧐 Ашиг яагаад чухал вэ? 

Монголбанк ашгийн төлөө байгууллага биш ч ашигтай ажиллах нь эдийн засгийн тогтвортой байдал, улсын төсвийн орлого, олон улсын нэр хүндэд эергээр нөлөөлдөг. Угаас тэд жилийн цэвэр орлогын хамгийн багадаа 40%-ийг Ерөнхий нөөцийн сандаа, хамгийн ихдээ 60%-ийг улсын төсөвт төвлөрүүлж буй.

  • 🔍 Юунаас хамаарах вэ? Монголбанкны ашигт ажиллагаа нь валютын нөөцийн хөрөнгө оруулалтын өгөөж, арилжааны банкнуудад олгосон зээлийн хүүгийн орлого, инфляц, ханшийн тогтвортой байдлыг хангах бодлогын зардал зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг.. 
  • 📈 Алдагдлын трэнд: Монголбанкны хамгийн өндөр алдагдалтай жилүүд буюу 2019-2023 онд нийт алдагдал нь ₮3.4 их наядад хүрсэн байдаг. Санаж байвал тус онуудад бодлогын хүү одоогийнхоос харьцангуй бага буюу 6%-д ч хүрч байсан. Уг нь бодлогын хүү бага үед зардал буурч ашигтай байх боломж нэмэгдмээр сэн. 
  • 😶 Өр шир: Нөгөө талдаа төв банк 2021 оны IV улирлаас хойш өөрт хамаарах гадаад өрөө багасгаж байгаа ч $1 тэрбумыг төлөхөөр байгаа юм. 

📑 Тайлангаас онцлох нь 

Мэдээж Монголбанк инфляцыг хянах, ₮-ийн ханшийг тогтвортой байлгахаас гадна банкны салбарыг зохицуулах, хянах үүрэгтэй. Энэ хүрээнд тайлангаас сонирхуулахад, 2024 онд банк хоорондын гүйлгээний дүн жилийн өмнөхөөсөө 45% өсөж их наядын хэмжүүрийг ч давж ₮1 квадриллион гэдэг дүнд хүрчээ. 

Эцэст нь… Ямартай ч Монголбанк маань олон жилийн алдагдлаасаа гарлаа. Одоо инфляцаа хөөрөгдүүлэхгүйгээр, сайн хянах, ₮-ийн тогтвортой байдлыг хангах том ажил байна даа. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.