25 жилийн туршлагатай Absolute Англи хэлний сургалтын төв IDP IELTS-н албан ёсны эрхтэйгээр IELTS-н шалгалт авдаг болжээ. Ийнхүү Англи хэл сурах ➡️ Оноо авах ➡️ Их дээд сургуулиудад элсэн суралцах процессоо нэг дороос шийдэх боломжтой боллоо.
IDP IELTS гэдэг нь англи хэлний олон улсын шалгалт болох IELTS-г Австралийн IDP Education байгууллагаар дамжуулан бүртгүүлж, өгдөг хэлбэрийг хэлнэ. IELTS шалгалтыг IDP Education, British Council, Cambridge Assessment English гэсэн гурван байгууллага хамтран зохион байгуулдаг бөгөөд шалгалтын агуулга, үнэлгээ, онооны систем (0–9 band), хүчинтэй хугацаа (2 жил) нь аль байгууллагаар өгснөөс үл хамааран ижил байдаг. Тиймээс IDP IELTS нь тусдаа өөр шалгалт биш, харин шалгалт зохион байгуулж буй байгууллагын нэршил юм. IDP-р дамжуулан өгсөн IELTS оноо нь гадаадад суралцах, ажиллах, цагаачлах зэрэг бүх зорилгод дэлхий даяар албан ёсоор хүлээн зөвшөөрөгддөг бөгөөд ялангуяа компьютерын IELTS шалгалт, дүн хурдан гарах зэрэг давуу талтайгаараа шалгуулагчдын дунд өргөн хэрэглэгддэг.
Absolute School of English: Үнэтэй сонсогдож байгаа ч үнэ цэнүүд их
Монголын англи хэлний ууган сургалтуудын нэг болох Absolute англи хэлний сургалтын төв нь 25 жил үйл ажиллагаа явуулсан туршлагатай, сургалтын үр дүн, сургалтын хөтөлбөр, сурагчдадаа өгдөг нэмэлт үнэ цэнээрээ монгол улсын шилдэг англи хэлний сургалтын төв юм. Сурагчид ихэнхдээ IELTS, TOEFL, SAT шалгалт өгөх гэж Absolute-г сонгодог учир нь IELTS-н шалгалтын жишиг буюу ярих, сонсох, бичих, унших гэсэн 4 төрлийн чадварыг шалгах Mock test өгөх боломжтой, хамгийн олон гадаад багш нартай англи хэлний сургалтын төв.
Сурагчдадаа өгөх давуу талууд:
Сурагчдад зориулсан апп: Сурагчдынхаа Англи хэл суралцахад туслах, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор хичээлээ давтан үзэх боломжтой видео хичээлүүд, үзсэн хичээлээ бататгах, тухайн хичээлийн агуулга бүхий өөрийгөө сорих тесттэй, тестийн үр дүн илүү нарийвчлал сайтай харагдах боломжтой. Мөн апп доторх Classroom-р өөрийн ангийн мэдээлэл, давтлагын хуваарь, сургалтын ирц, явц болон төгсөлтийн шалгалтын дүн, сэтгэгдэл үлдээх функцийг хөгжүүлж өгсөн.
Сурах бичиг: Absolute англи хэлний сургалтын төвийн 24 жилийн туршлага дээр үндэслэсэн, Монгол сурагчдынхаа суралцах арга барилд тохируулан анхан шатнаас IELTS, TOEFL-н бэлтгэл хүртэл бүх түвшинд тохирсон, дүрмийн нарийвчилсан тайлбар, яриа болон бичгийн чадварыг хөгжүүлэх бодит хэрэглээний дасгалуудтай, Монгол болон гадаад багш нарын заах арга барилд нийцүүлэн бүтээгдсэн өөрсдийн гэсэн сурах бичигтэй.
Клубүүд: Сурагчдынхаа Англи хэлний чадваруудыг дээшлүүлэх зорилгоор ярих, сонсох, унших, бичих, шинэ үг цээжлэх гээд олон төрлийн клубүүдэд сурагчид үнэ төлбөргүй хамрагдах боломжтой.
GAP year хөтөлбөр: Сүүлийн жилүүдэд GAP Year буюу чөлөө авах сонирхолтой сурагчид ихсэх болсонтой холбоотойгоор сурагчдынхаа GAP Year-г үр дүнтэй өнгөрүүлэх хөтөлбөр боловсруулан, сурагчдынхаа их дээд сургуулиудад элсэн орох процесст нь хамт байж, зааж зөвлөх хөтөлбөрийг жилдээ нэг удаа үнэ төлбөргүй хэрэгжүүлж байна.
Гадаад харилцааны менежер болон Absolute Mentors апп: Их сургуульд өргөдөл явуулах гэж буй сурагчдадаа туслах зорилготойгоор манай сургалтын төвийн гадаад харилцааны менежер эсээ бичих заавар зөвлөгөө өгөх, өргөдөл явуулахад нь тусалдаг. Мөн 2024 оны манай сургалтын төвөөс гадаадын топ их сургуулиудад суралцдаг туршлагатай сурагчдаас их сургуульд элсэн суралцах процесстоо зөвлөгөө авах зорилготойгоор “Absolute mentors” апп нэвтрүүлэх гэж буй. Манай сургалтын төв нийгмийн хариуцлагын хүрээнд зөвлөгөө авах гэж буй сурагчдын төлбөрөөс шимтгэл авахгүйгээр шууд зөвлөгөө өгч буй хүүхдэд хүрэх ашгийн бус үйл ажиллагааг явуулж буйг дуулгахад таатай байна.
Absolute School of English: Ажлаа тараад суухад ойрхон тав тухтай чанартай сургалтын төв
Эх сурвалж: Absolute School of English
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.