• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 1 сарын 12, 2024
Эдийн засаг

Энэ онд эдийн засаг эрсдэлээр дүүрэн байна

yld
Г.Аминаа
1 сарын 12, 2024
1 сарын 12, 2024

Дэлхийн Эдийн Засгийн Форум (WEF)-аас энэ онд үүсэж болох эрсдэлийн тайланг гаргажээ. Монголд ямар эрсдэлийн тохиолдол өндөр байна вэ? 

  • Танилцуулга: WEF жил бүр тухайн онд тохиолдох боломжтой эрсдэлүүдийг зарладаг. Ирэх 2 жилд дэлхийн 60 гаруй улсад болох сонгуулиас хуурамч, худал мэдээлэл тархах болон байгаль орчинд гарах эрсдэлүүд хамгийн өндөр байх нь. 

Монголд

Тэгвэл Монголд тохиолдох магадлалтай хамгийн өндөр 5 эрсдэлийн 4 нь ЭЗ-тай холбоотой аж. Харин өнгөрсөн онд ЭЗ, хүрээлэн буй орчин, геополитик, нийгэм гээд олон чиглэлийн эрсдэл тохиолдохоор байжээ. Гэвч энэ жил яагаад ЭЗ-т эрсдэл илүү тохиолдох гээд байна вэ?  

  • Тогтворгүй байдал: ЭЗ-ийн тогтворгүй байдлаас үүдэн энэ онд ОУ-ын байгууллагууд Монголын ЭЗ-ийн төсөөллөө бууруулсаар байв. Тодруулбал, АХБ өмнөх оны 4-р сард 2024 онд ЭЗ 6.1% өснө гэдгээ 9-р сард 5.9% болгон 0.2 нэгж хувиар бууруулсан юм. Мөн Монголбанк ирэх онд эрэлтийн шалтгаантай инфляц өсөх эрсдэлтэй гэж үзээд буй. 
  • Хөдөлгөх хүч буурах: 2023 онд $17.6 саяар эрчим хүч импортолсон нь нийт импортын 2.1%-ийг эзлэв. Гэвч өртгөөсөө хямдаар цахилгаанаа борлуулсаар тус салбарын алдагдал улам бүр өсөх эрсдэлтэй байна. Мөн энэхүү судалгааны үр дүнд Монгол ажилгүйдлийн эрсдэлээр эхний 20-т, ажиллах хүчний хомсдолоор эхний 5-т жагсжээ. Уг нь энэ бүгд ЭЗ-ийг хөдөлгөх хүч юм сан. 

Тэгвэл агаар, ус, хөрсний бохирдлын асуудлыг НҮБ-ын Хүүхдийн сангийн судалгаанаас жишээ авбал, 

  • 42.4%: Улаанбаатарт эмнэлэгт хэвтсэн хүүхдүүдийн 42.4% нь хатгалгаанаас үүджээ. 
  • 39%: Хүн амын ердөө 39% нь аюулгүй, баталгаат ундны усны үйлчилгээнд хамрагдсан байна. 

Эцэст нь… Гадаад, дотоодгүй энэ онд Монголын ЭЗ-т хамгийн их эрсдэл учрахыг сануулаад л байна даа. Гэхдээ ЭЗ-аас гадна агаар, ус, хөрсний бохирдлын эрсдэлийн хэмжээ жилийн дотор өсчхөв. Хэн хүнгүй одоо эдгээр асуудлуудыг анхаарч энэ оныг үдэх ёстой болжээ.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.