
Өнгөрсөн 9-р сард Төрийн банк (SBM) анхны гадаад бондоо Сингапурын хөрөнгийн бирж дээр арилжаалж, $200 саяыг амжилттай татан төвлөрүүлсэн билээ. Санхүүжилтээ юунд зарцуулах бол?
🧩 ¼ нь ногоон ирээдүйн төлөө…
Нийт санхүүжилтийн ¼ буюу $50 сая нь тогтвортой хөгжил, ногоон ирээдүйг санхүүжүүлэхэд зарцуулагдана. Одоогийн байдлаар Төрийн банк ХК хэрэглэгчдэдээ ногоон бизнесийн болон хэрэглээний зээл, орон сууцны, ногоон төслийн зээл гэхчлэн 5 чиглэлд ногоон зээлийн бүтээгдэхүүнийг санал болгож буй. Өөрөөр бол, тус зээлүүдийг санхүүжүүлэх $SBM-н ногоон санхүүжилтийн эх үүсвэр $50 саяар нэмэгдэж байна гэсэн үг. Харин санхүүжилтийн үлдсэн хэсгийг энгийн арилжааны зээлийг санхүүжүүлэх, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд зарцуулах ажээ.
👀 Гадаад санхүүжилт
Төрийн банкны хувьд 2018 оноос эхлэн гаднаас санхүүжилт татаж эхэлсэн түүхтэй. Өдгөө гаднаас татсан санхүүжилтийнх нь 14%-ийг ногоон санхүүжилт бүрдүүлэх болжээ. Өнгөрсөн онд тус банкны 15 жилийн ой тохиож, ирэх 15 жилийн стратегидаа ногоон хөгжлийг дэмжигч банк болох зорилтыг нэмж байгаагаа танилцуулж байв.
Эцэст нь… Банкны салбар уур амьсгалын өөрчлөлтөд хувь нэмрээ оруулж, ногоон зээлийн хэмжээгээ 10%-д хүргэхээр эрчимтэй хөдөлж байна даа. Энгийнээр тогтвортой хөгжлийн, ногоон төслүүдийн зээлийн олдоц нэмэгдсээр байх төлөвтэй дэг шүү.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.