
ЗГ-ын зүгээс энэ жил “Оюу толгой” ХХК-иас анх удаа ногдол ашиг (НА) авна гээд байгаа. Нийт ₮3 их наядын өгөөж хүртэнэ гээд 2027 оны төсөвтөө хүртэл оруулчихсан байдаг. Гэтэл жинхэнэ нөхцөл байдалд бүх зүйл тодорхой болоогүй байгаа. Юу вэ гэхээр, 👇
📌 Ямар үед НА авах вэ?
Ногдол ашиг гэдэг нь компани татварын дараах ашгаасаа хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилдаг мөнгөн өгөөж. Гэхдээ компани ашигтай жил бүр НА тараах албагүй. Хэрэв цаашдын үйл ажиллагаа, үйлдвэрлэлээ тэлэхэд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай бол ашгаа бизнестээ буцаан зарцуулж, НА тараахгүй байж болно. Компанийн тухай хууль ч НА хуваарилахдаа төлбөрийн чадвар, өөрийн хөрөнгийн шаардлагыг харгалзахыг шаарддаг.
🇲🇳🙄 Асуудалтай түүх давтагдсаар
Улс төрчид зөвхөн Оюу толгой ч биш төртэй хамааралтай уул уурхайн компаниудын өгөөжийг төсвийн тэлэлт, улс төрийн попролтод ашигладаг. Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 2024 оны жилийн эцсийн тайлан, ТУЗ-ийн шийдвэр гараагүй байхад ногдол ашиг тарааж хууль зөрчиж байсан түүх нь саяхан.
Эцэст нь… Ногдол ашиг гэдэг ойлголт компанийн бүтэн 1 жилийн санхүүгийн жил дуусаад, ашигтай ажиллаад, ТУЗ нь компанийнхаа дараагийн 1 жилийн төлөвлөгөө, мөнгөн урсгал, хөрөнгө оруулалт, өр төлбөрөө харгалзан үзэж шийдвэр гаргасны дараа яригдах ёстой. Үүнээс өмнө хэн нэгэн улс төрчийн попролын сэдэв, төсвийн тэлэлтийн шалтгаан байх ёсгүй билээ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.