• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 12 сарын 7, 2023
Бизнес

Монголын бизнесийн орчин дунджаас доогуур байна

yld
С.Ангирмаа
12 сарын 7, 2023
12 сарын 7, 2023

Монголын бизнесийн орчин дунджаас доогуур байна. Тодруулбал, бизнесийн орчны ерөнхий үнэлгээ 2020 оны үзүүлэлтээс 8% буурч 2.68 болжээ.

  • Судалгаа: МҮХАҮТ, МУИС хамтран Монголын бизнесийн орчин-2023 судалгааг танилцуулсан юм. Уг судалгаанд нийт 4,606 ААН хамрагдсан бөгөөд үнэлгээний хувьд 5 байвал маш сайн, 1 байвал маш муу гэсэн утгатай. 

Толгойны өвчин = Санхүүжилт

Бизнесийн орчны ерөнхий үзүүлэлтийг салбараар нь харвал аялал жуулчлалын салбарынх хамгийн бага, мэдээлэл технологийн салбарынх хамгийн өндөр байгаа юм. Үүнийг 5 бүлгийн 109 дэд үзүүлэлтээр үнэлсэн аж. 

  • Арай дөнгүүр нь: Удирдлага, зохион байгуулалт болон байгууллагын үр ашиг, бүтээмжийн үзүүлэлт бусад үзүүлэлтээсээ арай өндөр гарчээ. Уг нь бизнес эрхлэгчид өөрсдөөсөө хамаарах хүчин зүйлсийг сайжруулж л байгаа бололтой. 
  • Асуудалтай нь: Харин ЗГ-ын институтийн тогтолцоо уялдаа холбоо болон санхүүжилтийн үзүүлэлт хамгийн багаар үнэлэгдсэн байна. Заа тэгээд татварын орчин ч асуудалтай. Бусдаас хамаарах бүх хүчин зүйл нь хэцүүхэн байгаад байна даа. 

ТОП-3 асуудал

Бизнес эрхлэгчдэд хамгийн ихээр тулгамдаж буй асуудал нь татварын ачаалал. Тодруулбал, татварын нэр төрөл, ачааллын үнэлгээ 2020 оныхоос 19% буурч 2.12-оор үнэлэгдсэн юм. Өөрөөр бол бизнесийн орчин дунджаас доогуур байгаад олон төрлийн татвар, түүний ачаалал ихээхэн нөлөөлж байгаа хэрэг. Үүний араас ОУ-ын байгууллагын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийн олдоц асуудал болж байгаа аж. Нэмээд хүний нөөцийн асуудал ч тулгамдаж байна. 

Эцэст нь… Бизнесийн орчныг сайжруулахын тулд татварын таатай орчныг бүрдүүлж, хууль эрх зүйн орчныг сайжруулж тодорхой салбаруудад дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгаа юм. Ядаж л төр гаргасан шийдвэрийнхээ хяналтыг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Ингэж байж л 79.8 мянган ААН-ийн үйл ажиллагаа сайжрах нь дээ. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.