• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 7 сарын 3, 2024
Зах зээл

Монложистикс групп Төв Азийн Зам ХХК-ийн 51%-ийг өөртөө нэгтгэлээ 

yld
С.Ангирмаа
7 сарын 3, 2024
7 сарын 3, 2024

Монголын анхны нээлттэй групп компани болох Монложистикс Холдинг (MLG) ТЭСО Группийн охин компани болох Төв Азийн Зам ХХК-ийн 51%-ийг өөртөө нэгтгэлээ. 

  • Төв Азийн Зам ХХК-ийн тухайд: 2013 оноос хойш дэлхийн өнцөг булан бүрд үйл ажиллагаа явуулж буй 120 гаруй агенттай хамтран ажиллаж, импорт экспортын ачаа барааг бүхий л хувилбараар тээвэрлэж Logistic ERP System-р дамжуулан захиалгын түүх, төлбөр тооцооны мэдээллийг 24/7-р нээлттэй хүргэдэг логистикийн салбарт хэдийнээ танигдсан компани юм.

💪 Өргөжилт: 9+1

Монложистикс Холдингийн хувьд 9 компанийг удирдаж буй. Эдгээр 9 компанийн 5 компанийг 100%, үлдсэн 4 компанийн 50%-иас дээш хувийг эзэмшдэг. Тэгвэл тэд одоо 2012 онд ТЭСО Инвестмент ХХК-ийн хөрөнгө оруулалттай үүсгэн байгуулагдсан, суудлын авто машины импортын тээврийн зах зээлийн томоохон тоглогч Төв Азийн Зам ХХК-ийг нэгтгэж хүчээ нэмээд байна. 

  • Юу болох вэ? Ер нь бол суудлын автомашины зах зээл нь нийт импортын 20%-ийг дангаараа бүрдүүлдэг. Уг зах зээл нь 2024 оны эхний хагас жилийн байдлаар жилийн өмнөхөөсөө 105% өссөн байна. Тэгэхээр транзит тээврээр мэргэшсэн Монложистикс Холдингийн хувьд Төв Азийн Зам ХХК-ийг өөртөө нэгтгэснээр энэ зах зээл рүү хүч түрэн орох нь ээ.
  • Онцлог байна уу? Төв Азийн Зам ХХК нь суудлын автомашины зах зээлд шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлээд зогсохгүй суудлын автомашины лизингийн үйлчилгээнд инновацыг шингээн “Translease” үйлчилгээг салбартаа нэвтрүүлжээ.

Цаашид яах вэ? 

Монложистикс Холдинг Төв Азийн Зам ХХК-ийг нэгтгэх ажлыг 2024 оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн тооцохоор хэлэлцээр хийсэн аж. Тэгэхээр Монложистикс Группийн 2024 оны нэгтгэл санхүүгийн тайланд Төв Азийн Зам ХХК-ийн гүйцэтгэл бүтэн дүнгээр нэгтгэгдэж орно гэсэн үг. Улмаар Монложистикс Холдингийн борлуулалтын орлого 15%-20%, хүлээгдэж буй цэвэр ашиг 10%-15% нэмэгдэх хүлээлттэй байгаа аж. 

  • Боломж: Түүнчлэн Монложистикс Холдинг нь үндэсний ТОП-уудын нэг ТЭСО Групптэй бизнес хамтрагч болсноор цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж нээгдэж буй юм.

Эцэст нь… Монложистикс Холдингийн энэхүү нэгтгэл нь тэдний цар хүрээг тэлснээр илүү том зах зээл рүү нэвтэрч байна. Мөн нөгөө талд тэдний хөрөнгө оруулагчдын хувьд Монложистикс Холдингийн 9 охин компанийн ашгаас хувь хүртэх боломжтой байсан бол одоо энэ тоо нэгээр нэмэгдлээ.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.