Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • MiningWeek & MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by 
Эдийн засаг

Монгол Улсын нийт гадаад өр 2026 оны эхний улиралд $40.2 тэрбумд хүрч, түүхэн шинэ босгыг давлаа

yld
С.Ангирмаа
6 сарын 15, 2026
6 сарын 15, 2026

Монгол Улсын нийт гадаад өр 2026 оны эхний улиралд $40.2 тэрбумд хүрч, түүхэн шинэ босгыг давлаа. Сүүлийн 11 жилийн жил бүрийн I улирлын статистик дунд ийм өндөр дүн байгаагүй хэрэг. Энэ өрний цаана ямар түүх нуугдаж байна вэ? 

🏄 Дуслыг хурааж далай гэдгийн өөр утга

Сүүлийн 11 жилийн хугацаанд манай улсын гадаад өр тасралтгүй хуримтлагдсаар бараг 2 дахин нэмэгдэв. 2015 оны эхэнд $21.6 тэрбум байсан өр 2020 онд $30.5 тэрбум болж тэлсэн бол одоо дахиад $10 тэрбумаар нэмэгдчихээд байна. Энэ нь дотоодын хуримтлал дутмаг, эдийн засаг тэлэхийн хэрээр гадаад зээлээс хамааралтай хэвээр байгааг илтгэж буй.

🧨 Өрийн бүтэц: Юу өсөж, юу буурав?

Одоо байгаа нийт өрийн өсөлтийг салбараар нь ангилж үзвэл бүтцийн томоохон өөрчлөлтүүд харагдана.

  • 🗼 Компани хоорондын зээллэг (ШХО): Нийт өрийн хамгийн том хэсэг буюу 46.3% нь компани хоорондын зээллэг аж. Энэ ангиллын дүн жилийн өмнөхөөсөө $964 саяар өссөн нь уул уурхайн төслүүдийн хөрөнгө оруулалттай холбоотой.
  • 💰 Арилжааны банкнууд: Банкнууд гаднаас эх үүсвэр татах нь идэвхэжсэн тул гадаад өр нь 32% огцом өсөж, $4 тэрбумд хүрэв. Харин бусад салбарын өр 6.8% өсөж, $8 тэрбум болсон байна.
  • 🏦 Төв банк: Харин нөгөө тал Монголбанкны гадаад өр 8.6% буурч $1.1 тэрбум болсон нь цор ганц буурсан үзүүлэлт юм. 

🐋 ЗГ-ын өр ба валютын хамаарал

ЗГ-ын нийт өр төгрөгөөр илэрхийлбэл ₮35.8 их наядад хүрчээ. Үүний 94.6%-ийг гадаад өр эзэлж байгаа нь төсөв ханшийн савлагаанаас туйлын хамааралтайг батална. Нөгөөтээгүүр, ЗГ-ын дотоод өр 43.6% огцом тэлсэн байна.

  • 🧨 Хүүгийн дарамт нэмэгдсэн үү? 2026 оны I улиралд өрийн үндсэн төлбөрт ₮2 их наяд, хүүгийн төлбөрт ₮409.8 тэрбум төлжээ. Үндсэн төлбөр 4.9% буурсан ч хүүгийн төлбөр 5.5% өссөн нь зээлийн өртөг нэмэгдсэнийг харуулна.

Эцэст нь... Цаашид экспортын орлогыг эрс нэмэгдүүлж, өрийн удирдлагыг чангаруулахгүй бол төсөв нь өрийн хавханд орох эрсдэл харагдаж байна даа. Ирэх онд ЗГ өрийг ₮57 их наяд руу зүглүүлнэ гээд байгаа. Юу л болдог бол доо. Шинэхэн дарга нар нь бондуудынхаа төлөлтийг зохицуулна байгаа даа?

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.