
Авах эсэх нь тодорхойгүй хэр нь монголчуудыг 2 талцуулсан ногдол ашгийн асуудал дээр ЗГ “Оюу толгой ХХК” 2027 онд ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгдсэн хэмээн бат араанд нь оруулах шиг боллоо.
$RIO-н ногдол ашгийн түүх
Өдгөө Rio Tinto (RIO) дэлхийн 34 оронд үйл ажиллагаа явуулж буйгаас Гвинейд 2, Мадагаскарт 1, Монголд 1, Аргентинд 1 буюу 4 улстай 5 уул уурхайн төсөл дээр хамтарсан хувь эзэмшилтэй үйл ажиллагаа явуулж буй. Цаашлаад, хөгжүүлэлтийн шатандаа явж буй 4 төсөл бий.
Эзэмшлийн харьцаа
Rio Tinto-н төрийн оролцоотой 5 төслийг харахад ЗГ-ууд ногдол ашиг бараг авдаггүй. Үүнээс Симанду орд 2025 онд анхны ачилтаа хийсэн буюу 2028 оноос бүрэн хүчин чадалдаа хүрнэ. Өөрөөр бол ногдол ашиг тараах хэмжээнд хүрээгүй байгаа.
Эцэст нь… ЗГ 2027 онд ₮3 их наяд буюу ойролцоогоор $833 саяыг авна гээд л байгаа. Үүнийг 34%-д ногдох хувь гэж үзвэл “Оюу толгой” ХХК нийт $2.4 тэрбумыг тараах хэрэгтэй болно. Энэ бол Rio Tinto-н группийн хэмжээд энэ оны эхний хагас жилд $3.8 тэрбумын чөлөөт мөнгөн урсгалтай байсан гэхээр хаанаас, хэрхэн ногдол ашиг тараах нь маш сонирхолтой.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.