• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 3 сарын 11, 2024
Санхүү

Монголын 1.6 сая иргэн ББСБ-д дунджаар ₮2.3 саяын зээлтэй байна

yld
Г.Аминаа
3 сарын 11, 2024
3 сарын 11, 2024

Өнгөрсөн онд ББСБ-аас зээл авагчдын давхардсан тоо 34.8% өсөж 1.6 саяд хүрчээ. Өөрөөр бол давхардсан тоогоор хөдөлмөрийн насны 10 хүний 8 нь ББСБ-д дунджаар ₮2.3 саяын зээлтэй гэсэн үг. Юу болоод байна?

Хэрэглээндээ л…

ББСБ-ын нийт зээлийн хэмжээ 2023 онд 35% өсөж ₮3.7 их наядад хүрсний 88.2% буюу ₮3.2 их наядыг иргэдийн зээл бүрдүүлжээ. Нөгөө талаас ББСБ-ууд ₮7.2 их наядын зээл олгосны 66.7% нь хэрэглээний зээлд, 26.1%-ийг нь 1 сар хүртэлх хугацаагаар олгосон байна.

  • Тодруулбал, иргэд ББСБ-аас зээл авахдаа 1 сар хүрэхгүй буюу богино хугацааны хэрэглээгээ хангахын тулд өндөр хүүтэй зээл аваад эргүүлж төлж байна гэсэн үг. Банкны зээлийн жигнэсэн дундаж сарын хүү 1.3% байхад ББСБ-ынх 2.5 дахин их буюу 3.3% байгаагаас хүү өндөр гэдгийг харж болно.

Амар болохоор л…

2018 онд 2 ББСБ финтек буюу дижитал санхүүгийн үйлчилгээ үзүүлж байсан бол энэ тоо өдгөө 55-д хүрээд байна. Улмаар,

  • Бага багаар: ББСБ-ын нийт зээлдэгчдийн 82.4% буюу 1.3 сая зээлдэгчид финтекээр дамжуулж зээл авснаар нийт зээлийн хэмжээний 20.6% буюу ₮758.5 тэрбумыг бүрдүүлж байна. Улмаар финтекээр зээл авсан 1 зээлдэгчид ногдох дундаж зээлийн хэмжээ ₮575.2 мянга байгаа аж.
  • Гэхдээ харьцангуй сайн: Нийт ББСБ-ын чанаргүй зээл 2023 онд 7% байхад финтек зээлийнх 6.1% байгаагаас харахад бага хэмжээтэй зээлийг эргүүлж төлөхөд дарамт учрахгүй байна гэж хэлж болохоор.
  • Харьцуулбал: 2017 онд буюу финтек орж ирээгүй үед улс даяар 107 мянга орчим зээлдэгч л ББСБ-аас зээл авч байжээ. Харин 2018 онд 2 ББСБ финтек орж ирснээр нийт зээлдэгчдийн 46.2%-д зээл олгосон аж. Харин үүнээс хойш 5 жилийн дотор зээлдэгчдийн тоо 12 дахин өсөж 1.3 саяд хүрсэн байна.

Эцэст нь, 2023 оны 10-р сард 1.8 сая хүн арилжааны банканд зээлтэй байснаас харахад давхардсан тоогоор 3.4 сая хүн зээлтэй байна. Нэг талаасаа финтекийн үйлчилгээ орж ирээд хялбараар зээл авах боломжтой болсон ч хаана хаанаа эрсдэлээ бодох нь чухал. Ай миний эх орон зээлийн өлгий нутаг болоо юу даа.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.