Он гарснаар долларын индекс 2.36% өсөж $106.7-д хүрлээ. Улмаар долларын индекс сүүлийн 10 сарын оргил цэгтээ хүрээд байна.
ЗГ-ын бондын өгөөж түүхэн дээд түвшинд
Долларын индекс өнгөрсөн жилийн өдийд 20 жилийн түүхэн дээд түвшин буюу $113-т хүрч байсан ч жилийн хугацаанд овоо уруудаад авсан. Харин энэ жилийн хувьд Америкийн ЗГ-ын бондын өгөөж 2007 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн нь долларыг шинэ өндөрлөгт ахин гаргаад буй. Түүнээс гадна долларын индексийн сагсыг бүрдүүлэгч томоохон валют болох иен, еврогийн ханшийн уналт ч индексийн өсөлтөд ихээхэн нөлөөлөв. Тэр дундаа ЗГ-ын бондын өгөөжид мэдрэг байдаг доллар иений харьцааг харвал,
Азийн мөнгөн тэмдэгтүүд долларын эсрэг мөхсөдөж байна
Ганц Японоор тогтохгүй ХНС бодлогын хүүг 5.25%-5.5%-д хадгалж байгаа болон цаашид ч өсгөх төсөөлөлтэй байгаа нь Азийн орнуудын мөнгөн тэмдэгтийн доллартой харьцах ханшийн зөрүүг пуужиндахад хүргэсэн. Улмаар Өмнөд Солонгосын вон, Тайландын батын ханш энэ онд долларын эсрэг суларсаар хамгийн доод түвшиндээ очоод буй.
Харин, Монголын хувьд он гарснаар төгрөгийн доллартой харьцах ханш 0.5% суларч ₮3,461 болоод буй. ХНС-гаас бодлогын хүүг 2024 оноос л бууруулах төлөвтэй байгаа. Тэр хооронд ч Азийн төдийгүй доллароос ихээхэн хамааралтай байдаг орнууд хэцүүдэх нь дээ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.