• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 4 сарын 24, 2024
Зах зээл

Долларын хүчирхэгжилт

yld
М.Хулан
4 сарын 24, 2024
4 сарын 24, 2024

Долларын индекс (DXY) 2024 он гарснаас хойш 4% өсөж $106-т хүрээд байна. Тус индекс өнгөрсөн 10-р сард сүүлийн 10 сарын дээд цэгтээ хүрч байсан ч түүнээс хойш уруудсаар 2023 оныг өндөрлүүлж байв. Энэ онд хэрхэх бол? 

  • Долларын сагс: Долларын индекс нь евро, иен, Канад доллар тэргүүтэй 6 валютаар сагсаа бүрдүүлдэг бөгөөд тус индексэд евро хамгийн их буюу 57.6%-ийн жин дардаг. Харин иен 13.6%, фунт 11.9%, Канад доллар 9.1%, Швед крон 4.2%, Швейцар франк 3.6% тус тус эзэлдэг аж.

$: Чангарна

Долларын чангаралд ХНС бодлогын хүүг тогтмол 5.5%-д барьсан нь нөлөөлж байгаа. Улмаар Америкийн ЗГ-ын 10 жилийн хугацаатай бондын өгөөж эхний 4 сард 0.8 нэгж хувиар өсөн 4.6% болсон. Задлан харвал,  

  • Түүхэн сулрал: Доллар иений эсрэг өнгөрсөн онд 8.2% чангарсан бол 2024 гарсан эхний дөрөвхөн сард 9.9% чангарч $1=¥154 болж түүхэн дээд оргилдоо хүрсэн.
  • Суларсаар: Уг нь өнгөрсөн сард Японы төв банк сүүлийн 17 жилд анх удаа сөрөг байсан бодлогын хүүгээ өсгөж 0.1%-д хүргэсэн юм. Гэсэн ч иений ханш хүчирхэгжих нь байтугай улам сулраад л байгаа.
  • Бусад нь яав? Цаашлаад, доллар Швейцарын франкийн эсрэг 8.5%, Шведийн кроны эсрэг 8%, Канад долларын эсрэг 3.5% тус тус чангарсан байна. Харин тус хугацаанд төгрөгийн ханш долларын эсрэг 0.7% чангарч ₮3,376-т хүрчээ. 

2024 оны төлөв

Долларын индекс 2024 оныг харьцангуй сайн эхлүүлсэн ч ХНС-гаас энэ онд бодлогын хүүг 2-3 удаа бууруулах төлөвтэй байгаа. Хэрэв ийм шийдвэр гарвал долларын индекс уруудаж болзошгүй. Гэсэн ч нөгөө талд ЕХ бодлогын хүүгээ 2024 онд бууруулах төлөвтэй байгаа. Хэрэв тэд ХНС-гаас түрүүлээд бодлогын хүүгээ бууруулбал энэ нь долларыг улам л хүчирхэгжүүлэх магадлалтай юм.  

  • Макро үзүүлэлтүүд: Маргааш Америкийн I улирлын ДНБ-ий үзүүлэлт, 7 хоногийн дараа ХНС-гийн ээлжит бодлогын хүүгийн шийдвэр гарахаар байгаа. Шинжээчид Америкийн ДНБ-ий үзүүлэлтийг эхний улиралд өмнөх улирлаасаа 1.3 нэгж хувиар буурч 2.1% өснө хэмээн таамаглаад байна.  

Эцэст нь… Удахгүй зарлагдах ДНБ үзүүлэлт болон бодлогын шийдвэр доллар энэ онд хэр хүчтэй эсвэл сул байхыг таамаглах цонх шүү. Анзаараарай. 🙄

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.