• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 11 сарын 6, 2023
Хэвлэлийн мэдээ

ШУТИС-ийн Мэдээлэл технологийн ахлах сургууль IT Park-д нээгдлээ

lemonpress
Lemon Press
11 сарын 6, 2023
11 сарын 6, 2023

Мэдээлэл, технологийн үндэсний парк (МТҮП)-д ШУТИС-ийн харьяа лицей сургуулийн мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай ангиуд шинээр нээгдлээ.

Цахим Хөгжил Харилцаа Холбооны яам (ЦХХХЯ)-ны санаачилгаар Мэдээлэл, Технологийн Үндэсний Парк-д ШУТИС-н харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн Мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай ангиуд хичээллэж эхэллээ. Нээлтийн үйл ажиллагаанд ЦХХХ-ны сайд Н.Учрал, дэд сайд Ж.Эрхэмбаатар, ШУТИС-ийн Захирал, доктор, профессор Т.Намнан нар болон ШУТИС-ийн удирдлага бусад төлөөлөл, багш, сурагч, эцэг эхчүүд оролцлоо.

ЦХХХ-ны сайд Н.Учрал: Цахим яамны бодлого чиглэл, хүний нөөц, мэдээлэл зүйн мэргэшсэн ирээдүйн инженерүүдийг бэлтгэх зорилгоор энэхүү ангиудыг нээж байна. Технологийн үсрэнгүй хөгжлийн энэ үед технологийн шилдэг мэргэжилтнүүдийг бэлтгэх зайлшгүй шаардлагатай. Монгол улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт 39000 инженер шаардлагатай бөгөөд хүний нөөцийн цогц бодлого хэрэгжүүлж, цахим шилжилтийг эрчимжүүлэх шилдэг залуусыг бэлтгэхэд манай яам онцгой анхаарч байна.

МТҮП-ын Захирал Ж.Золзаяа: МТҮП цаашид технологийн салбарын хүний нөөцийг бэлдэх, сайжруулах чиглэлд онцгой анхаарна. Сурагчдыг инкубатор компаниудад дадлага хийх орчин, ажлын байраар хангана.

Энэхүү ахлах сургуульд суралцсанаар:

  • Их сургуульд элсэхдээ бакалаврын түвшинд 15 кредит тооцон суралцах,
  • Заавал 4 жил сурахгүй богино хугацаанд суралцаад төгсөх,
  • Мэргэжлийн сертификаттай болох,
  • Дадлага хийх орчин, ажлын байраар хангагдах боломжтой юм.
NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.