Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • MiningWeek & MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by 
Эдийн засаг

Говь-Алтай аймагт 300 МВт-ын хүчин чадалтай эрчим хүч үйлдвэрлэх цахилгаан станцын суурь тавигджээ

yld
Б.Эсүхэй
6 сарын 12, 2026
6 сарын 12, 2026

Өнгөрсөн 7 хоногт Макс Группийн санаачилгаар Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 300 МВт-ын хүчин чадалтай, жилд 2.16 тэрбум кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэх цахилгаан станцын төслийн суурь тавигдсан. Тэгвэл өнөөдөр энэ төслийн талаар илүү дэлгэрэнгүй авч үзье.

🔌 Бүс нутгийн асуудал

Макс ПАУЭР ХХК-ийн боловсруулсан "Баруун бүс нутгийн эрчим хүчний хэрэглээний өсөлтийн таац, 2025-2035 он" судалгаагаар баруун бүсийн эрчим хүчний хэрэгцээ тогтмол өсөх хандлагатай байгаа бөгөөд Эрчим хүчний зохицуулах хорооны 2022-2024 оны статистик мэдээлэлд үндэслэн хийсэн тооцоогоор Алтай-Улиастай болон Баруун бүсийн эрчим хүчний системд 2026 онд 146 МВт, 2035 онд 310 МВт-ын эх үүсвэрийн хэрэгцээ үүсэхээр байна. Цахилгаан дамжуулах агаарын шугамын 5%-ийн алдагдал болон ДЦС-ын 10%-ийн дотоод хэрэгцээг тооцвол 2026 онд 127 МВт, 2035 онд 270 МВт-ын чадлын дутагдал үүсэх төлөвтэй байгаа аж.

🆕 Хүрэн Голын Цахилгаан станц

Шинээр баригдаж буй Хүрэн голын цахилгаан станц ашиглалтад орсноор Алтай-Улиастайн эрчим хүчний системд үүсээд буй 150–180 МВт-ын дутагдлыг нөхөхөөс гадна бүс нутгийг үндсэн эх үүсвэрээр найдвартай хангах техникийн боломж бүрдэх юм. Цаашлаад Увс, Баян-Өлгий, Ховд аймгуудын импортын хамаарлыг бууруулж, валютын гадагш урсгалыг сааруулах нөхцөл бүрдэх гэнэ.

  • 💼 Ажлын байр: Цахилгаан станцын бүтээн байгуулалтын хугацаанд 1,600 гаруй түр ажлын байр, ашиглалтад орсны дараа 500 гаруй тогтмол ажлын байр тус тус бий болох аж. 
  • ♻️ Өөр нэг төсөл: Үүнээс гадна Макс Групп сэргээгдэх эрчим хүчийг дэмжих зорилгоор Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд батарей хуримтлууртай хосолсон, 5 МВт-ын хүчин чадалтай дэвшилтэт салхин цахилгаан станцыг тун удахгүй ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Эцэст нь… Сүүлийн жилүүдэд хувийн хэвшлүүд эрчим хүчний тулгамдсан асуудалд илүү идэвхтэй оролцох болжээ. Тухайлбал, өнгөрсөн онд Жем Групп өөрийн хөрөнгө оруулалтаар Завхан аймагт Тосон ДЦС-ыг ашиглалтад оруулсан бол энэ удаад Макс Групп баруун бүсийн эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх томоохон төслийг эхлүүлээд байна.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.