• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Зах зээл

Эрчим хүчний хямрал бодитой боллоо

yld
С.Ангирмаа
6 сарын 5, 2025
6 сарын 5, 2025

“ДЦС-3”-т гарсан том хэмжээний осол Монгол Улсын эрчим хүчний системд цохилт өглөө. Ер нь манай эрчим хүчний салбар ямар нөхцөл байдалтай байгаа вэ? 

🔻 10 жилийн ухрал уу? 

Даваа гаргийн шөнө 59 жилийн настай ДЦС-3 ТӨХК-ийн Өндөр Даралтын Турбин Цех дотор гарсан галыг 3 цагийн дараа унтраасан. Уг станцын турбин генераторуудаас 2015 онд $35 саяын өртгөөр суурилуулсан 50 МВт-ын хүчин чадалтай ганц актлах болоогүй турбин генератор нь гэмтсэн учир эрчим хүчний салбар 10 жилээр ухарлаа гэж үзэж буй. 

  • ❓ Яагаад чухал вэ? ДЦС-3 улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээний 18%, Улаанбаатарын дулаан хангамжийн 40%, үйлдвэрийн технологийн уурын хэрэглээний 80%-ийг хангаж байгаа.
  • 💰 Хэдээр хохиров? $35 саяын өртгөөр шинэ турбин генератор нь дахин ашиглагдах боломжгүйгээр гэмтсэн байх магадлалтай байгаа. Одоогийн ханшаар үүнтэй ижил хүчин чадлын төхөөрөмжийг дахин суурилуулахад $100 сая шаардлагатай. Нэмээд суурилуулалт, инженерийн зардал, сэлбэг, хугацааны алдагдлыг тооцвол $150 сая руу дөхнө.

😔 Эрчим хүчний хямрал бодитой боллоо

Энэ ослын дараа Монгол Улс 2025-2026 оны өвлийг эрсдэлтэй, хомсдолтой давах нь бараг л тодорхой болов. Энэ зэргийн хүчин чадал гэнэт системээс хасагдах нь нийт сүлжээний тэнцвэр, аюулгүй байдалд ноцтой нөлөөтэй. Яагаад ийм нөхцөл байдал үүсэв, асуудал юундаа байна вэ?

  • Техник, хөрөнгө оруулалт: Актлагдсан станцуудаа ашигласаар өнөөдрийг хүрсэн нь хөрөнгө оруулалтын бодлого үгүй байсны нотолгоо. Нэмээд эрчим хүчний компаниуд нь жил бүр алдагдал хүлээсээр 2017-2022 оны нийт алдагдал нь ₮459 тэрбум болсон. 
  • Үнийн бодлого: Эрчим хүчний үнээ чөлөөлөөгүй цагт хэн ч шинэ станц барих, шинэчлэх эрсдэл хүлээхгүй.
  • Төлөвлөлтгүй байдал: Хэрэглээ өссөөр байхад шинэ эх үүсвэрүүд нэмэгдээгүй. Бид эрчим хүчний хэрэглээгээр 10 жил урагшилсан атлаа, бодит эх үүсвэр нь 30 жил хоцорсон хэвээр.

🤔 Цаашид яах вэ?

Эрчим хүчний салбарт бодит хөрөнгө оруулалт хийх цаг хэдийн болсон. Үнийн механизмаа чөлөөлж, хувийн хэвшлийг оролцуулах, шинэ эх үүсвэрүүдийг хувийн болон гадаад хөрөнгөөр санхүүжүүлэх боломжийг бүрдүүлэх нь зүй. Гэтэл салбар хариуцсан сайд нь “Тогтой байх уу, тоггүй байх уу гэдгийг дараагийн сайд мэднэ” гээд байж байх ч гэж дээ. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.