
NRCC буюу Үндэсний судалгаа, зөвлөлийн төвийн хэрэглэгчийн итгэлийн индекс (ХИИ)-ийн шинэ дүн гарлаа. Энэ удаагийн дүр зураг тун сонирхолтой. Монголчууд өнөөдрөө гайгүй гэж харж байгаа ч маргаашдаа итгэхээ больжээ.
💔 Итгэл юм шүү дээ: -16.6
2026 оны II улиралд ХИИ 90.6-д хүрч өмнөх улирлаас 16.6 пунктээр буурлаа. Жилийн өмнөхөөс 8.3 пунктээр доогуур байна гэсэн үг. Өнгөрсөн оны сүүлээр 91.9 хүртэл унаад, I улиралд 107.2 болж сэргэсэн итгэл ганцхан улирлын дотор буцаад шалаар нэг болсон хэрэг. Бүр 2025 оны IV улирлын хамгийн доод цэгээс ч доогуур ороод байгаа нь энэ дээ. Учир нь:
📈📉 Итгэл ба өсөлт
Өмнөх динамикаас харахад ХИИ 100-гаас дээш үед эдийн засаг дунджаар 6% орчим өсдөг бол 100-гаас доош үед өсөлт 2%-3% орчимд саардаг. 90.6 гэсэн үзүүлэлт нь хүлээлт дахин хэвийнээс доош түвшинд орсны дохио юм. Ирээдүйн хүлээлт муудахаар өрхүүд томоохон худалдан авалтаа хойшлуулж, мөнгөө хуримтлуулах, зардлаа танах хандлагатай болдог. Энэ нь эргээд худалдаа, үйлчилгээ, бизнесийн орлогод нөлөөлж буй. Бидний амьдралын түгшүүр өдрөөс өдөрт л нэмэгдэж байна даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.