
Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигдсан KHARKHORUM Visual Art & Music Festival энэ жил 4 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Ази, Европыг холбосон Хархорум хотоос сэдэвлэсэн тус фестиваль нь салбартаа танигдсан DJ, продюсерүүд болон олон улсын нэр бүхий уран бүтээлчдийн хамт жил бүр онцлог хөтөлбөрийг хүргэн ажилласаар Монгол дахь электроник хөгжмийн хамгийн том фестиваль болж үргэлжилсээр байна.
Энэ удаагийн фестиваль "TIME" сэдвийн хүрээнд 8-р сарын 22, 23-ны өдрүүдэд явагдах бөгөөд дараах шинэчлэлтүүдийг багтаажээ.
1. 300 метрийн урттай дэлгэцээр 360 градус тойрсон дижитал арт
Монгол Улсад визуал арт, тэр дундаа дижитал бүтээлүүд сүүлийн жилүүдэд эрчимтэйгээр хөгжиж буй бөгөөд уран бүтээлчдийн бүтээлүүдээс гадна түүнийг хүргэж буй технологийн шийдлүүд ч мөн өрсөлдөхүйц болсоор байна. Энэ дунд электроник хөгжмийн салбарт жил бүр өөрсдийгөө баталж яваа KHARKHORUM фестиваль өнгөрсөн 3 жилийн хугацаанд Steppe Arena-д зохион байгуулагдсан бол энэ жилээс зай талбайг илүү томруулан үзэгчдэд хүртээмжтэй мөн илүү тухтай байлгах үүднээс Төв Цэнгэлдэх Хүрээлэнд зохион байгуулагдахаар болжээ.
Фестивалийн төв тайзыг тойрон үргэлжлэх 12 метрийн өндөртэй 300 метрийн урттай дэлгэц нь талбайг бүтэн тойрсноор KHARKHORUM-н танил болсон дижитал бүтээлүүдийн хамт үзэгчдийг хүлээн авахаар бэлдээд байна. Энгийн дэлгэцэн дээрх дүрснээс ялгаатай нь 12 метрийн өндөртэй дэлгэцэн дээрх дүрс бодит хэмжээнээсээ хэд дахин том харагддаг буюу илүү сүрлэг мэдрэмжийг өгдгөөрөө онцлогтой. Орчныг цоо шинээр босгож, дижитал бүтээл тасралтгүй үргэлжлэх орчинд салбартаа танигдсан уран бүтээлчдийн хөгжмийг амьдаар нь сонсох орон зайг улам тухтай, улам сүрлэг болгож буй нь энэ жилийн томоохон онцлогуудын нэг бөгөөд KHARKHORUM фестивалийн давуу талуудын нэг билээ.
Эх сурвалж: KHARKHORUM фестиваль
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.