• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 10 сарын 19, 2023
Эдийн засаг

Ирэх оны ₮25.4 их наядын төсвийн орлогыг яаж бүрдүүлэх вэ? 

yld
С.Ангирмаа
10 сарын 19, 2023
10 сарын 19, 2023

Өнгөрсөн оны өдийд ирэх оны төсөвт тусгагдсан түүхий эдийн төсөөлөл хэт өндөр байна гээд бичиж байлаа. Энэ удаад түүх дахин давтагдах нь ээ.

Орлого өснө. Тиймээс… 

Ирэх оны төсвийн зардал 2023 оныхоос ₮5 их наядаар нэмэгдэж ₮27.4 их наядад хүрэхээр байна. Төсвийн зардлыг өндөр төсөөлөхийн тулд орлогыг ч мөн өндөр төсөөлөх хэрэг гарна. Тэгэхээр ирэх оны ₮25.4 их наядын төсвийн орлого хэрхэн яаж бүрдүүлнэ гэж төсөөлөв?

  • Юу хийх вэ? ЗГ ирэх оны төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд нөгөө л дадсан сурснаараа уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагааг дэмжих, татварын бүртгэл, хамрагдалтыг сайжруулах арга хэмжээг авах гэнэ.
  • Татвар : Ингэхдээ ирэх оны татварын орлогыг 2023 оны төсөвт тусгагдсан дүнгээс ₮4.5 их наядаар их буюу ₮23.4 их наядад хүрнэ гэж тооцжээ. Үүний дийлэнх буюу 26%-ийг НӨАТ бүрдүүлэх аж. Тиймээс л Сангийн сайд Б.Жавхлан НӨАТ-ын буцаан олголтыг 5%-д хүргэх ямар ч боломжгүй гэж яриад байгаа шүү дээ. Төсвийн орлогоо бүрдүүлчих гээд л.
  • Уул уурхайгаа түшиглэнэ: Ирэх оны нүүрсний экспортын төсөөлөл 2023 оны төлөвлөгөөнөөс 10 сая тонноор их буюу 60 сая тоннд хүрэхээр байгаа. Зэсийн экспортыг ч 1.5 сая тоннд хүрнэ гэж тооцоолжээ. Ингэснээр уул уурхайгаас олох орлогын төлөвлөгөө 2023 оны анх баталсан төсвөөс 63% өсөж ₮8 их наядад хүрэх гэнэ. Sounds crazy!

Тэнгэрлэг төсөөлөл

Ирэх оны төсвийн төсөлд тусгагдсан түүхий эдийн үнийн төсөөлөл бас л өмнөх жилүүдийн адилаар ОУ-ын байгууллагуудын таамгаас хол давжээ. Төсөв дэх төсөөллийг Fitch Rating-н түүхий эдийн үнийн төсөөлөлтэй харьцуулбал,

  • Нүүрс: Тн тутамд дунджаар $140 байна гэж таамагласан нь 40%,
  • Зэс: Тн тутамд $9,000 гэж төсөөлсөн нь 12.5%,
  • Алт: Унц тутамд $1,950 байхаар төсөөлсөн нь 8.3% тус тус Fitch Rating-н таамгаас өндөр байна.

Эцэст нь, Оюу толгойн гүний уурхайн олборлолт эхэлсэн, нүүрсний арилжаа идэвхжиж байгаа сайн хүлээлтүүд бий. Харин орлого төсөөлөлдөө хүрэхгүй бол төсвийн өр нэмэгдэх эсвэл төсвийг дахин тодотгохоос өөр аргагүй болно. Ядаж байхад ирэх жил сонгуультай байдаг…

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.