• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 3 сарын 1, 2024
Олон улс

Улаанбаатар хот 4 жилийн дотор метротой болох боломжтой юу?

yld
М.Хулан
3 сарын 1, 2024
3 сарын 1, 2024

Энэ оны хамгийн поп амлалт болох метроны ОУ-ын тендер зарлагдлаа. Энэ удаад 4 жилийн дотор метрогоо ашиглалтад оруулах ёстой. Тэгвэл метротой хотын жишгүүдийг харъя! Тэд яаж барив, хэдэн жилийг зарцуулав? Ер нь 4 жил гэдэг хэр боломжит хугацаа билээ?

  • Төлөвлөгөө: Нийслэлээс $1.7 тэрбумаар Толгойтоос Амгаланг холбосон 17.7 км урттай метроны шугам барих бөгөөд үүний 6.6 км нь газар доогуур баригдана. Ингэснээр тус зайг 27 минутад туулж, зорчих хөдөлгөөний 40%-ийг метрогоор шийдэх аж. 

Дэлхийн ⅔ нь метроны системгүй

Дэлхий дээрх улс орнуудын 61% нь метроны системгүй. Гэсэн ч эдгээр орнуудын дийлэнх нь Африк тивийн орнууд. Судлаад үзтэл дэлхийд метро барихад дунджаар 5-15 жил шаардлагатай байдаг аж. Сонирхуулахад, дэлхийн хамгийн урт буюу 831 км урттай Шанхайн метроны системийг 30 жилд барьсан бол Энэтхэгийн Капур хотод хамгийн хурдан буюу 2 жилийн дотор 8.9 км метроны систем барьж байжээ.

  • Илүү ойрын жишээ юу байж болох билээ гээд Казакстаныг харвал тэд анх 13.4 км метроны системээ барихадаа 23 жилийг зарцуулсан байна.

Харин Монгол

Одоо барих гээд байгаа метрог 2013 онд Жайкагийн хийсэн ТЭЗҮ-д тулгуурлан хийх гэж байгаа гэхээр яагаад 11 жилийн хугацааг алдсан юм бол гэж гайхмаар. Юутай ч тус метроны систем нь 1.3 км-ын зайтай 14 буудалтай, 17,000 хүн тээвэрлэх чадалтай байна гэнэ лээ. Гэхдээ бид үнэхээр 2028 онд метротой болж чадах уу? 

  • Сонирхуулахад: Bard-с хотын удирдлагуудын амлаж байгаа 4 жилд 17.7 км метроны систем барих боломжтой эсэхийг асуутал, хотын бүтэц зохион байгуулалт, яг таг ТЭЗҮ, төлөвлөгөөтэй бол онолын хувьд бол боломжтой л гэнэ. Гэхдээ илүү хянамгай, дараа нь толгойны өвчин бага болох ажил хийе гэвэл хугацаагаа жаахан сунгавал яадаг юм гэх юм. 

Эцэст нь… Монголд сонгуулийн өмнө томоохон бүтээн байгуулалт хөдөлдөг, төрийн хишиг тараадаг гээд бартерын эдийн засаг эрчимждэг жамтай. Бартерын гэж хэлсний учир нь эрх баригчид маань гэнэт сонгуулийн жил ухаан орж иргэдийн саналыг мөнгөөр, амлалтаар татах гэж үздэг муу зантай. Метро бол хэзээний л сонгуулийн хамгийн поп амлалт байлаа. 2028 он гэхэд ядаж метроны дэд бүтэц нь шийдэгдсэн байх болтугай…

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.