• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 11 сарын 2, 2023
Судалгаа

ХАА салбар уул уурхайгаас 3 дахин их ус ашиглаж байна

yld
М.Хулан
11 сарын 2, 2023
11 сарын 2, 2023

Өнгөрсөн оны байдлаар Монголын нийт ус ашиглалтын 17%-ийг уул уурхайн салбар эзэлж байгаа ч ус ашигласан төлбөрийн 90%-ийг бүрдүүлж байна.

Илүү бага ус, илүү их төлбөр 

Нийтийн дунд хэдэн уурхай л Монголын хамаг усыг хэрэглээд байгаа мэт ярьдаг ч тооны хэлээр яривал шал өөр түүх өгүүлэх хэрэгтэй болох нь. Учир нь ус ашиглалтын дийлэнх буюу 60% нь ХАА-н салбарт, цаашлаад үйлдвэржилтийн салбарт ашиглагдаж байгаа. Үүнтэй харьцуулахад уул уурхайн салбар хүмүүсийн боддогоос хамаагүй бага буюу 17% буюу 95.4 сая куб усыг ашиглаж байгаа юм. Цаашлаад, тус дүн 7 жилийн дараа 2.3 дахин буюу 1.4 тэрбум куб, 2040 он гэхэд 3 дахин буюу 1.8 тэрбум куб болж өсөх төлөвтэй байна.

Ус ашигласан төлбөр хаашаа урсдаг вэ? 

Одоо бүр сонирхолтой факт дурдахад, жилд дунджаар ₮47 тэрбумыг ус ашигласны төлбөрийн орлогоос төвлөрүүлдэг. Өнгөрсөн онд гэхэд ₮51.5 тэрбумыг төвлөрүүлсэн байх жишээтэй. Энэ мөнгө хаашаа урсаад байна гээд харсан, аймаг, сумуудын төсөвт төвлөрч зарцуулагддаг аж. Гэхдээ! Байгаль орчин, нөхөн сэргээлт гэхээсээ илүү аймаг, сумын удирдлагуудын машин, томилолт болж хувирдаг нь харамсалтай. Үүнийг батлах мэт 2021 оны ус ашигласны төлбөрийн зарцуулалтын 21.6% нь л зориулалтын дагуу ашиглагджээ. 

  • Сайн мэдээ: Өнгөрсөн онд БОАЖЯ АТГ-тай хатмарч тус дүнг 43% болгож өсгөөд буй.

Өнгөрсөн онд 200-аад ААН ус ашигласны төлбөр төлж, усыг ЭЗ-ийн эргэлтэд оруулжээ. Түүнчлэн 2022 оны 11-р сард ЗГ-аас зэсийн баяжмал боловсруулах зорилгоор ус ашиглах төлбөрийг 75% нэмсэн гээд уул уурхайн салбарынхан бусадтай харьцуулахад илүү өндөр дүн төлөх болсон юм. 

За тэгээд, ус ашигласны төлбөр гээд овоо мөнгө олчихдог юм байж. Гэхдээ зарцуулалтыг нь илүү хяналттай болгохгүй бол өнгөрсөн онд гэхэд 43% буюу ₮22 тэрбумыг л зориулалтын дагуу зарцуулж үлдсэнийг нь хуримтлуулсан юм уу, халаасалчихсан юм уу, гэдэг нь мэдэгдэхгүй байдалтай л байна шүү дээ. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.